HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдлээ

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 02

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.05.26-06.01/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 89 нь объектын гал түймэр, 8 нь ой хээрийн гал түймэр, 3 нь газар хөдлөлт, 1 нь хүчтэй салхи шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл, Архангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийн зарим хэсгээр хур тунадас орсон.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10…+15 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +26…+31 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +15…+17 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 4-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар, 5, 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13…+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.

Гал түймэр:

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороон, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 00:25 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тус хэлтсийн 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн алба хаагчид тус тус ажиллаж 50х230 метрийн хэмжээтэй өндөр даралтын цехийн 9 дүгээр турбины генератор, зүүн урд хана, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд хог ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10:15 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “HOWO SZD5186ZYSZZ” загварын автомашины ачааны хэсэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд хогийн сувагт гал гарч байна гэсэн дуудлагыг 15:04 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн амны задгайд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 18:25 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багт бууц шатаж байна гэсэн дуудлагыг 21:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход өвөлжөөний урд овоолгоотой бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн амны задгайд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 22:04 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн 6 алба хаагчид ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.01-ний өдрийн 09:05 цагт бүрэн унтрааж, “Хан-Хэнтий” ТХГ-ын Байгаль орчны Улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 56.16 га талбай өртсөн.(түймрийн урт 10.8 км, өргөн 5.2 км)

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Бодончийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 360 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 05.26-ны өдрийн 12:32 цагт firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn сайтад дулааны цэг илэрсэн тухай мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.01-ний өдрийн 12:55 цагт түймрийг бүрэн унтрааж, “Хан Хэнтий” ТХГ-ын Батширээт сум хариуцсан даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 25.76 га талбай өртсөн. (түймрийн урт 5.6 км, өргөн 4.6 км)

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Ходоодны шархлааны тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
ContentCon | Монголын контент бүтээгчид нэг дор цуглана
БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах хөтөлбөрт хамрагдана
ЭРҮҮЛ МЭНД | Таны хоногт авах ёстой усны зохистой хэмжээ
АИ-92 авто бензин 69 мянган тонныг захиалав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?