HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

НЭМҮТ | ХҮҮХДИЙН БАЯРЫН ЭРҮҮЛ, БҮТЭЭЛЧ БЭЛГИЙН САНУУНУУД

|
HumanZ
| 2025 оны 05 сарын 28

Хүүхдийн баяр ойртож байгаа энэ үед олон эцэг эхчүүд хүүхдүүддээ юу бэлэглэх талаар бодож эхэлдэг. Харамсалтай нь, баярын эдгээр өдрүүдэд хүүхдүүдэд ихэвчлэн чихэр, шоколад, ундаа зэрэг их хэмжээний нэмэлт чихэр агуулсан бүтээгдэхүүн бэлэглэдэг нь тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд байна.

Иймээс энэхүү нийтлэлээр дамжуулан бид амттангүйгээр ч баярлуулах боломжтой эрүүл, бүтээлч бэлгийн санаануудыг санал болгож байна.

⮚    🎨Бүтээлч сэтгэлгээг дэмжих бэлгүүд: эдгээр бэлэг нь хүүхдийн гарын ур дүй, сэтгэлгээ, тэвчээрийг хөгжүүлэхэд тустай.

●    Буддаг ном, өнгийн харандаа, шингэн будаг, наадаг зураг

●    Гар урлал хийх иж бүрдэл

●    Эвлүүлдэг, угсардаг тоглоомууд

●    Насанд тохирсон шинжлэх ухааны туршилтын иж бүрдэл

⮚   🤸Өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих бэлгүүд: эдгээр бэлгүүд нь хүүхдийн хөдөлгөөнийг дэмжиж, эрүүл амьдралын хэв маягт чухал нөлөө үзүүлнэ.

●    Дугуй, скүүтэр, ролк

●    Сагс, гар бөмбөг, хөл бөмбөгийн бөмбөг, дээс

⮚   📚Боловсрол, танин мэдэхүйд чиглэсэн бэлгүүд: эдгээр бэлгүүд нь хүүхдийн оюуны хөгжил, үгийн баялаг, төсөөлөн бодох чадварт нөлөөлөх хамгийн том хөрөнгө оруулалт юм.

●    Хүүхдийн зурагт болон үлгэрийн номууд

●    Сонирхол татахуйц баримтат номууд (амьтан, гараг ертөнц, танин мэдэхүйд чиглэсэн)

●    Насанд тохирсон үгийн сүлжээ

⮚    👩‍🍼Хамтдаа өнгөрүүлсэн мөчүүд хамгийн үнэ цэнтэй бэлэг.

●    Гэр бүлийн хамтын тоглоом

●    Кино, музей, тоглолтын тасалбар

●    Өдөрлөгийн эрх

⮚   🍇Эрүүл амттаны санаанууд

●    Самар, үзэмтэй эрүүл амттан

●    Гэрт хийсэн чихрийн орц багатай жигнэмэг

●    Жимс

●    Тараг

✅Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж

●    Бэлэг бэлтгэхдээ хүүхдийн нас, сонирхол, хөгжлийн онцлогийг харгалзан сонгоорой.

●    Чихрийн хүнсийг “урамшуулал”, өдөр тутмын хэрэглээгээр бус, ховорхон тохиолдолд өгч хэвших нь эрүүл дадлыг суулгахад тустай.

●    Бэлэг нь сэтгэлийн илэрхийлэл болохоос заавал өндөр үнэтэй, чихрээр дүүрэн байх шаардлагагүй.

Энэ жилийн хүүхдийн баяраар хайртай үрсдээ “эрүүл” бэлэг барьж, тэдний ирээдүйд хөрөнгө оруулалт хийцгээе.

Эх сурвалжууд:

●    WHO: Sugars and dental caries

●    NHS: Sugar – how much is too much?

●    British Nutrition Foundation: Healthy packed lunches for kids

зөвлөмж бэлтгэсэн: М.Цэнд-Аюуш

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа
Дэлхийн хамгийн үнэтэй хаягдсан бүтээн байгуулалтууд
ДСХХ-оос 2022 онд ажлын байран дээрээ амиа алдсан сэтгүүлчийн тоо огцом өссөн гэж мэдээллээ
ТАНИЛЦ | “Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаар тараах БАЙРШЛУУД
Таван шарын нүхэн гарцын авто замыг асфальт бетоноор хучиж эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?