HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
NegGen

NegGen | Хонины гэдэс чанасан хөдөөгийн айл хамгийн чинээлэг нь

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 04 сарын 07

Хөдөөгөөр аялж явахад хонины гэдэс чанасан айл миний хувьд хамгийн чинээлэг бас сайхан сэтгэлтэй нь. Толгой шийр хаясан байвал бүр дээд зэрэглэлийнх. Хаяанд нь манаж суугаад ч хамаагүй аяга шинэ шөл, хуруу цус огтолчихсон байхад под хийчихнэ. Ходоод ч тэр, сэтгэл ч тэр дүүрэн. Аль ч рестораны гол махан стейкээс илүү сэтгэл хангалуун болгож чаддаг ганц хоол бол чанасан гэдэс. Ямар сайндаа Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс цус цутгасан гэдэс хайна. Олдох юм бол яаж ч бороо шороо орж, зам харгуй түгжирсэн ч хамаагүй очиж аваад гэртээ чанана. Орцоор ороход гэдэс үнэртвэл намайг гэдгийг гэрийнхэн төвөггүй мэднэ. Хотжсон амьдралдаа дассан хүмүүс болохоор тостой холилдлоо, үнэр танар авах юмгүй гэж маяглана. Надад бол хамаагүй. Тэр шөлний үнэр намайг амьдарч байгааг мэдрүүлэх шиг болдог юм. Багад манай өвөөгийнх Шувуунд амьдардаг байлаа. Үхэртэй. Халзаа, дэлдэн шар, хөөрхөнөө, гунж, жижиг халзаа гээд нэртэй. Өвөл үхэрт өвс тавьж өгөх, зун хүйтэн ус зөөх хамгийн сайхан ажил. Нэг тийм шинэ шөл халуунаар нь сорж суух шиг санагддаг. Хэдий хот бараадаж амьдардаг ч гэсэн жил ирэх тусам уламжлалт Монгол ахуйдаа хорогдож, татагддаг ажээ. Хотоос гараад давхихаар л эрч хүч сэлбэгдээд, үг олшроод, сэтгэл сэргээд ирэх нь сайхан. Түмэн одоор хучиж унтаад өглөө сэрэхэд дахин төрсөн юм шиг л хөнгөн. Дараа нь элдэв амтлагчгүй хэрнээ цаанаа шимтэй Монгол хоолоор өлөө тайлах уу. Хэлэх үг багадна. Дахин төрөөд зуу зуун жил амьдармаар аа гэдэг шиг жил ирэх тусам Монгол ахуйдаа ойртохыг хүснэ. Машинтай давхиж очоод мал гаргуулж идчихээд буцах биш. Хонь малынх нь амыг эргүүлж, саравч хотыг нь барилцаж, гэрийг нь хөнгөлж эсвэл дулаалж өгөхсөн. Нэмэр болохсон. Ахуйн түмэн ажилд нь Монгол хүн шиг оролцохсон. Хөдөөнөөс гэрт айраг ирлээ гэвээс ажил тарахыг тэвдэн хүлээнэ. Хөдөө айл руу явна гэвээс гэдэс чанах юм болов уу гэж горьдон хүлээнэ. Нэг л тийм хээр сул давхисан, Монгол үнэртсэн болгонд дотроосоо шунах шиг. Үүнээс илүүг хүсэлтгүй ээ. Энэ л сайхан. Энд улсад төрж өссөндөө бахархахад энэ л хангалттай. Хөдөөгөөр аялж явахад хонины гэдэс чанасан айл миний хувьд хамгийн чинээлэг нь …

ШИНЭ ҮЕИЙН МЭРГЭН УХААН

HUMANZ РЕДАКЦ

Геологич О.Отгонбаяр: Мэргэжлийн хүмүүс нийгэмд дуу хоолойгоо хүргэхийг уриалах зорилгоор усны туршилтаа хийж эхэлсэн
Мах, махан бүтээгдэхүүний эскпортыг дэмжиж ажиллана
ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна
Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл зургаар баталгаажуулж, холбоосоор илгээнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?