HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

РЕДАКЦЫН ЗУРВАС

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 04 сарын 02

Эрхэм уншигч тантай HumanZ.mn сайтын хамт олон мэндчилж байна. 

Манай Хьюмэн Зэт ХХК нь 2019 оноос www.humanz.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Манай баг зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Дан эмэгтэй гишүүнээс бүрддэг. Энэ удаад манай багийн гишүүн М.Мөнхсолонго ээжийн амралттай байгаа учраас бид тавуулаа ажиллаж байна. HumanZ нэрийн дор бэлэн болж таны оюун бодолд хүрч байгаа бүхэн энэ таван хүний сэтгэлгээ, хичээл зүтгэлээр бэлэн болж байгаа гэсэн үг. Бидний бэлтгэсэн видео, нийтлэл, зурган мэдээ уншигчид ямар нэгэн мэдлэгийн өгөөжтэй, ухааралтай, зөв зүйлд уриалан дуудсан, урам зориг өгөхүйц байгаасай гэсэн сэтгэлээр бид ажилладаг. 

Та бидний хийсэн ажлын HumanZ Media agency, HumanZ.mn /facebook/, Охидын старт ап /youtube/, humanzofficial, humanz.news /instagram/ суваг болон яг одоо уншиж буй www.humanz.mn сайтаас хүлээн авах боломжтой. 

Манай баг ноцтой, нийгэмд дуулиан тарих баримт дэлгэдэггүй. Эрэн сурвалжлах төрлөөр бүтээл хийдэггүй. Яагаад гэж үү. Бид өөрсдийнхөө өмнө хариуцлага хүлээж яваа залуу сэтгүүлч нар учраас яаран хөдлөхөөс зайлсхийдэг. Манай баг төрөлжсөн нэвтрүүлэггүй. Өдрийн турш мэдээ, материал нийтэлдэггүй. Өдөр тутмын бүх үйл явдал дээр очиж мэдээлэл бэлдэж чаддаггүй. Яагаад гэж үү. Бид ердөө таван хүний бүрэлдэхүүнтэй учраас хүний нөөц хүрэхгүй асуудал бий. Тиймээс сэтгүүл зүйн соён гэгээрүүлэх үүргийг буюу шударга үзэл санаа, эерэг хандлага, соёл, урьдчилан сэргийлэх сэдэл түгээх ажлыг голчлон хийдэг. Манай баг шууд дамжуулалт (Live) хийдэггүй. Төрийн ордны болон нийгэмд өрнөж буй мэдээллийг шуурхай цацаж чаддаггүй. Энэ нь манай тоног төхөөрөмж, хүний нөөцийн нөхцөл байдалтай шууд холбоотой. Шинэ хүн ажилд авч болно гэж үү. Цалин, оффис, татварын зардал олох нь манай сэтгүүл зүйн салбарт тийм ч амар биш. Гол бизнес модел нь улс төр. Гэтэл нийгмийн сайн сайхны төлөөх ажлыг улс төрчид болон төрөөс дэмжих сонирхол байдаггүй. Тиймдээ ч бид тогтсон хүний нөөцөөр даацтай ажил хийхийг зорьдог. Энэ дашрамд, бид ямар нэгэн санхүүжүүлэгчгүй. Эрх мэдэл бүхий хувь хүн, байгууллагаас хараат бус ажилладаг гэдгээ тодруулан хэлье. 

Та өглөө сэрээд нийгмийн сүлжээнээс хамгийн түрүүнд ямар мэдээлэл авдаг вэ. Цаашлаад таны өдөр бүр авч буй мэдээлэл, цаг хугацаагаа зориулан үзэж буй бичлэг, анхаарал хандуулан уншиж буй байр суурь танд ямар нөлөө үзүүлдэг вэ. Таны оюун санаа, мэдрэмж, хувь хүний хөгжил, үнэт зүйл, амьдралд хандах хандлагад нөлөөлдөг үү. Үүнийг тооцон бид өглөө хамгийн түрүүнд ямар мэдээлэл нийтлэх вэ, одоо хүмүүсийн сэтгэл санаа болон санхүүгийн байдал ямар байгаа вэ, энэ талаа засчихвал нийгмийн бухимдал буурна даа, ээжүүдэд урам зориг өгье, аавуудыг урамшуулъя гэх мэтчилэн контент хийх сэдэв болон төрлөө сонгодог.

Бид Үнэт зүйл, Татвар төлөгч, Хэрэглэгч, Ордны цаг агаар, Төр өнөөдөр юу хийв, NegGen зэрэг зорилтот найман буланд сэтгүүл зүйн бүтээл бэлтгэн нийтэлж байхаар төлөвлөн ажиллаж байна. Уншигч, үзэгч, сонсогч та залуу сэтгүүлчдийн хийсэн бүтээлийг манай сайт болон цахим хуудсаас хүлээн авч үзээрэй.

Эцэст нь, бид илүү сайхан нийгэмд амьдрах боломжтой. Үүний тулд хүн бүр хамгийн сайн чаддаг зүйлээ тогтмол хийж, тасралтгүй хөдөлмөрлөж, шударга үнэний төлөө дуу хоолойгоо илэрхийлж, нийтийн эрх ашгийн талд эвлэлдэн нэгдэцгээе. 

ШИНЭ ҮЕИЙН МЭРГЭН УХААН

HumanZ редакц

Дэлхий дээрх  хамгийн сонирхолтой таван жижиг буудал
МАК компани БНХАУ-ын Huawei компанитай хамтран нарны цахилгаан станц байгуулна
Хэт халалтын улмаас Филиппин улс цэцэрлэг, сургуулиа хаалаа
ХҮН, ИЗНН “фэйсээр” доль үсэрч, АН сөрөх гэж оролдоход МАН “фэйсээр” өрвөлзөв
АНХААР | Энэ долоо хоногт хааж, шинэчлэх авто замын ТАВАН БАЙРШИЛ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?