HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 02 сарын 25

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй албаныхан Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг эрчимжүүлэх талаар хамтын ажиллагааны санал солилцлоо. Тухайлбал, Шинэ Зуунмод хот буюу Хүннү хотын инженерийн дэд бүтэц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороон дахь орлогод нийцсэн орон сууцны төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажил, “Ханын материал орон сууцжуулах” төслийн талаар Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдөд танилцуулж, мэдээлэл солилцов.

Нийслэлийн зүгээс Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны зээлийн хөрөнгөөр гэр хорооллыг хөгжүүлэх дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд дэд төвүүдийг байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Дэд бүтэц, инженерийн хангамж, хүртээмж муутай гэр хорооллын бүсэд эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжсөн Сэлбэ, Баянхошуу, Шархад, Толгойт дэд төвийг байгуулахад анхаарч ажиллаж буйг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцоллоо. 

Мөн Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хөгжлийн томоохон мега төслүүдийн талаар санал солилцож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид Улаанбаатар хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Мах, махан бүтээгдэхүүний эскпортыг дэмжиж ажиллана
Бага ангийн сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 9-нөөс эхэлнэ
Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын долоо хоног үргэлжилж байна
Н.Номтойбаяр: Сонгуулийн ерөнхий хорооноос намайг хасах шийдвэр гаргасан байна
Хэрэв сарьсан багваахай байхгүй бол текила ч үгүй болно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?