HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

CRYPTOTUUKH | Эхнэр үсний тухай…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 02 сарын 14

Монгол эмэгтэй нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжиж нутаг нутгийн заншлаар эхнэр хүний гоёлоор гоёдог байжээ. Төв халхын эхнэрүүд үсээ дэрийлгэн дугуйлж үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг. Мөн толгой дээрээ дух руу орсон үнэт чулуу шигтгэсэн мөнгөн оройвч тавьж түүн дээр малгай өмсөнө. Оройвч хэмээх толгойн боолтын орой нь онгорхой байвал харц хүнийх, битүү хорол чимэглэлтэй байвал хатан хүнийх гэж ойлгоно. Хоёр тал руугаа дэрийлгэсэн үсэндээ 6-8 мөнгөн хавчаарыг дунд нь хавчиж, туйв бүхий мөнгөн гэр рүү үсээ хийх уулзварт зууван хавчиг зүүнэ. Туйв гэдэг нь үсний үзүүрийг хавчдаг хавчаар бөгөөд энэ нь түүнийг эхнэр хүн гэдгийг илэрхийлнэ. Эмэгтэйчүүд үсний үзүүрийг ил гаргахгүйгээр туйв ба түүнээс залгаатай байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр бүхий уутанд хийж далдална. Толгойн боолтоос хоёр шанаа руу унжуулсан унжуурга чимгийг санчиг гэх бөгөөд 3, 5, 7, 9 салаа шүр сувдан зүүлтээс бүрдэнэ.

Домгоос өгүүлэхэд, Эрт урьд цагт уудам тал нутагт Монгол хэмээх нэгэн нүүдэлчин ард түмэн аз жаргалаар дүүрэн, энх тунх амьдарцгаадаг байжээ. Тэгтэл нэгэн өдөр харь нутгийн хорон санаатнууд, уудам тал нутагт нь шунаж, эзэгнэн суухаар шийдэж Түнэр харанхуйн эзэнт гүрний харуул болсон махчин дөрвөн хэрээнээс тусламж гуйхаар элч явуулжээ. Хоёр элч замдаа ядраад нэгэн саглагар модны дор түр саатан суухдаа махчин дөрвөн хэрээний тухай, талын монгол нутгийг хэрхэн эзэгнэх тухайгаа хүүрнэжээ. Тэдний яриаг алаг шаазгай сэм чагнаад хэзээний ховч нэгэн болохоор сонссон зүйлээ тааралдсан болгондоо хэлэхээр яаран нислээ.

Шаазгайн яриаг сонссон монголчууд тал нутгаа хамгаалан аян дайнд мордохоор болов. Гэхдээ ард үлдэж буй эхнэр хүүхдээ яах тухай хэлэлцэж гэнэ. Нэгэн мэргэн буурал “Бид шувуудын хаан хурмастын дүрийг бүтээвэл түнэр харанхуйн харуул дөрвөн хэрээг номхруулж чадах бус уу“ гэсэн санааг дэвшүүлж, эхнэрүүдийнхээ үсийг шувууны хаан хангардийн далавч мэт дэрвэгэр болгохоор шийдэв. Тогоо дүүрэн цавуу буцалгаж эхнэрүүдээ цуглуулан үсийг нь далавч адил дугуйлан дэргэр болгож эхэлжээ. Тогоотой цавуу дундрах тутам хангардийнх шиг гэзэг нэмэгдсээр байв.

Маргааш өглөө нь эрчүүд нь хар санаатнуудыг хөөхөөр аян замдаа гарч, эхнэрүүд нь сүүн цацлаа өргөн үлдэж гэнэ. Төд удалгүй мөнөөх аймшигт дөрвөн хэрээ цэлмэг тэнгэрийг харанхуйлан нисэн иржээ. Дэргэр үст эхнэрүүд “махчин хэрээнүүд ирлээ ирлээ, яана аа ийнэ ээ …” гээд гэр гэрээсээ гарч сандралдаж гарав гэнэ. Махчин хэрээнүүд эхнэрүүдийг хараад “шувуудын хаан хангарди ямар олуулаа байна вэ” хэмээн эндүүрч ум хумгүй айн зугтжээ. Ийнхүү эх нутаг, гал голомтоо авран үлдсэн эхнэрүүд энэ цагаас хойш хангардийн далавч мэт дэргэр үстэйгээ үлдсэн гэдэг.

Эх сурвалж: Ч.Буянбадрах “Монгол орны лавлах”

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгт оролцох хүмүүсд өгөх зөвлөмж
“Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд гамшгаас хамгаалах анхан шатны сургалтыг зохион байгуулж байна
БНСУ төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх зорилготой шинэ яам байгуулна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
ЦАГ АГААР | Улаанбаатарт шөнөдөө -9 хэм хүйтэн
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?