HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

120 гаруй ТӨРИЙН ӨМЧИТ компанийн 43 нь алдагдалтай ажиллаж байгаа бол 10 нь нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж байна гэв

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 01 сарын 24

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2025.01.17) нэгдсэн хуралдаан Засгийн газраас энэ сарын 08-нд өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Ерөнхий сайд илтгэлдээ, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 2021 онд 43.0 их наяд төгрөг байсан бол 2024 оны эцэст 82.0 их наядад хүрч хоёр дахин тэлсэн чамлахааргүй өсөлт гарсан боловч цаашид энэ өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх эдийн засгийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, ногоон шилжилтийг хийж, хөрөнгө оруулалт бизнесийн орчныг эрс сайжруулах шаардлагатай байна гэж онцлоод, Засгийн газрын өчигдөр (2025.01.22)-ийн хуралдаанаар бизнест ээлтэй Монгол хөтөлбөрийг хэлэлцэж, Бахрейн Улсын эдийн засгийг төрөлжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжин, бизнесийн орчныг сайжруулсан туршлагыг жишиг болгон хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг баталж, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах улс төрийн шийдвэрийг гаргасан талаар мэдээллээ. Дэлхийд үнэлэгдсэн шилдэг мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулахад алт, мөнгө, хүрэл гэрэгэ өгч байхаар уг тогтоолд тусгасан байна.

Судалгаанаас үзэхэд, 2012 оноос хойш төрийн өмчит компани (ТӨК)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) болон бизнес төлөвлөгөө, санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй байдал зэргээс шалтгаалж нийт ТӨК-ийн 44 хувь нь засаглалын хямралд орж, 120 гаруй ТӨК үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж, 43 компани алдагдалтай ажиллаж байгаа юм. Иймд дээрх хуулийн төслийг боловсруулсан гэж Ерөнхий сайд дурдаад, өмнө нь үүнтэй адил хуулийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлж байсан боловч ТӨК-уудын лоббигоос болж мухардан, улмаар эрх зүйн орчныг шинэчлэх реформ бүтэлгүйтэж байсан хэмээн онцлон тэмдэглэв. Тэрбээр холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент хөгжлийн томоохон төслүүдийг гацаанаас гарган хөдөлгөж чадсан шигээ ТӨК-ийн засаглалд өмнө нь хийгдэж байгаагүй далайцтай реформыг хийж, түүхэн үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн уриаллаа. 

Ерөнхий сайд илтгэлдээ эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын олон улсын зарчимд нийцүүлж, уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэлд, уул уурхайн бус компаниуд “Эрчис Монгол”нэгдэлд нэгтгэгдэхээр зохион байгуулж, олон улсын удирдлагын тогтолцоонд шилжүүлж, компаниудын үр ашиг, үнэлгээг эрс сайжруулна гээд, уг зарчимд нийцээгүй бол компаниудыг нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулахаар хуулийн төсөлд тусгасныг танилцуулав. Энэ зохион байгуулалт хийгдсэнээр төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, чиг үүргийн давхардал, зардлыг бууруулж, цаашид ТӨК-ийн тоог хоёр дахинцөөрөх бөгөөд үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн ач холбогдолтой, хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүй ТӨК-уудыг олон улсын засаглалын зарчимд нийцүүлж, бусдыг нь энэ хуулиар өөрчлөгдөн зохион байгуулагдах ажээ.

Айл өрх албан байгууллага, авто зам руу ус орохоос сэргийлж 4684 тонн ус соруулж, аюулгүй байдлыг хангажээ
ӨДӨР БҮР УНШЪЯ | П.Бадарчийн “Заставын бэр” өгүүллэг
Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ
“Азийн Залуучуудын V пара наадам”-д Монголын баг тамирчид оролцож байна
Тээврийн хэрэгслийн дугаар, лацанд шинэ стандарт хэрэгтэй
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?