HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
MORNING BIRD

MORNING BIRD | “Хожимдсон ухаарал” богино өгүүллэг

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 01 сарын 17

Уншигчдадаа баасан гарагийн мэнд хүргэе. Өглөө эрт уншихад хатуудаж магадгүй ч танд нэгийг бодож, хоёрыг тунгаах чөлөө өгөх болов уу гээд “Хожимдсон ухаарал” богино өгүүллэгийг хүргэж байна.

Би ээжийгээ хачин их зовоож бараг үзэн ядаж өссөн тэнэг хүн дээ. Миний энэ үзэн ядалтыг миний аав бүр дэврээж хурцалж байсан гэхэд болно доо. Ээжийнхээ хэлсэн үг бүрд адарч бараг чи надад ийм үг хэлэх болоогүй гэх шахам юм хэлнэ. Жаахан дургүй хүргэвэл ангийнхаа хүүхдүүдийнхээр очоод хэвтчихнэ. Аав минь биднээс тусдаа амьдардаг ч баяр бүрээр бидэнд тор дүүрэн юмтай ирнэ тэхдээ албатай юм шиг голцуу халамцуу айлчилна. Тэгээд л нөгөө улигт хэрүүлээ эхэлнэ дээ. Чи хэрвээ олигтой байсан бол энэ хэдэн хүүхдийн хувь заяа ингэж эргэхгүй байсан юм. Чи л янз бүрийн хүн амьтантай явалдаж байж ийм боллоо. Чиний бөгс бөөрнөөс л болоод энэ гэрийн хувь заяа ийм болсон энэ тэр гээд ээжийг минь бахаа ханатал доромжилж элдэвлэж байгаад явна. Харин ээж минь ганц ч үг хэлэхгүй дуугүй л сууна. Нэг удаа аавыг улигт хэрүүлээ эхлэх үед ах маань уурлаж авчирсан чихэр боовыг нь шалаар нэг тараагаад хаячхаж билээ. Том ах маань тэр үед биднийг бодвол ухаан сууж эхэлсэн нь тэр байх. Аав ч дахиж энэ талаар дуугаргахгүй болсон юм даг. Харин энэ үед ээж минь аавыгаа яахнав дээ хэмээн өмөөрөнгүй дуугарахад нь доромжлуулж байхдаа таарсан ёстой усан тэнэг гэж би бодож байж билээ.

Ингэж тэнэгтэж , дэлүүрч тэнэж яваад 10 ангид ордог жилээ жирэмсэн боллоо. Яах учраа олохгүй дотроо шаналж явтал ээж минь мэдчихдэг юм байна. Танд хамаагүй би эндээс чинь зайлаад өгнө гээд л цамнаж гарлаа би. Эцэг нь хэн вэ гэж асууна даа гэхээс айж солиорч байгаа нь тэр. Ер нь ч тэгээд үеийнхнийхээ царайг би яаж харах билээ гэхээс яс минь хавтайж байлаа. Ээж минь харин намайг аргадаж хүүхдээ битгий авхуул сургууль соёлоо дараа боль, чи залуу байна гээд аргадаж гарлаа. Чи тэгж байна уу гэсэн шиг би тэнэгтээд эмнэлэгт очоод үр хөндүүлчхэж билээ. Ёстой үхэх шахсан даа. Үүний дараа ээж минь л намайг асарсан даа.

Би сургуулиа төгсөөд Эрдэнэтдээ үлдэж болох байсан ч зориуд хотод ирсэн билээ. Хүний үг дуулдаггүй хэнэггүй, тэнэг зангаасаа болж хичээл номоо олигтой хийлгүй явсаар сургуулиасаа хасагдан нэг хэсэг хотод дамардлаа. Олон ч удаа цагдаагийн хаалга татсан даа. Энэ их хотод ч ёстой их ч юм үзсэн дээ. Олон ч залуутай нийлж салж үзлээ дээ. Сүүлдээ нэг боломжийн залуутай суусан суугаагүй хоёрын хооронд байж байгаад жирэмсэн болж үлдлээ. Гарсан хүүхэд маань ядаж тархины саажилттай гэсэн оноштой насан туршдаа хүний гар харж амьдрах нэгэн. Үүнийг сонсоод нөгөө залуу маань ор сураггүй алга боллоо. Одоо хаачих билээ? Ээждээ л очихоос өөр аргагүй боллоо. Уг нь би дахиж хэзээ ч эргэж очихгүй гэж бодож байсан юм. Хүн давахгүй гэсэн даваагаа гурав давж, уулзахгүй гэсэн хүнтэйгээ гурав уулздаг гэгч л болсон доо. Ээж минь хар цагаан дуугарсангүй. Ээжийгээ дургүй байна гэж ойлгосон би эхтэйгээ дахиад л адарч наадхыг чинь арай том болгоод асрамжийн газар өгчихнө. Та санаагаа зовоож хэрэггүй гэж хэлээд ахаараа амаа ардаа гартлаа алгадуулж билээ.

Аав маань бие нь муудаж эмнэлэгт хэвтсэн ч ээжээр минь асруулахгүй хэмээн цааргалж би үхэхдээ хүртэл чиний энэ тэнэг царайг харахгүй байж болох уу хэмээн ээлжит хатуу, хахир үгээ хэлж тэнэг зангаа дахиад л гаргалаа. Хүүхдүүд бид нар өөр өөрийн амьдрал, ажилтай болохоор ажлын заваар эргэж очихоос өөр тусгүй. Харин ээж минь аавыг минь уйгагүй асарч шээж, баасыг нь зөөж билээ. Аав минь амьсгал хураахаасаа өмнө гэнэт ухаан орж өөрийг нь тойрон зогсож буй хэдэн хүүхдээ тойруулан харснаа тасалгааны буланд бусдад саад болохгүй гэсэн шиг чимээгүй суугаа ээжийг минь олж хараад чичирч салгалсан гараараа дохиж байна. Ээж минь үүнийг хөөж гэж бодсон уу хаалга руу гэлдэрлээ. Харин аав минь нааш ир хэмээн сөөнгөтсөн хоолойгоор дуудлаа. Тэгээд ээжийн минь гарыг чангаар атгаж чи энэ хэдэн хүүхдийнхээ буянд сайхан , удаан амьдарна гэж хэлээд нүдээ анин амьсгаадлаа. Хүнийг уучлах гэдгээ мартсан, хатуугаас хатуу энэ хүний амнаас ийм үг гарна чинээ бид нар бодож байгаагүй билээ. Энэ үед би хатуу хатуугаа биш, зөөлөн нь хатуугаа иддэг гэдгийг ой тоондоо ортол ойлгож билээ.

40 насны өндөрлөгөөс одоо эргэн харахад хүний эрээнтэй бараантай , хатуутай зөөлөнтэй орчлонд хүний амьдралд юу ч эс тохиолдох билээ гэдгийг ухаарч билээ. Тэгээд ч ээж минь залуудаа хачин сайхан бүсгүй байж билээ. Ямар тэнэг эр тийм хүүхнийг урдуураа гаргах билээ. Ганц удаа алдаж гишгээ л биз дээ. Энэний төлөө насаар нь адалж, яллаж байдаг аав бид хоёр ч дээ… Амьдралыг ойлгож, ухаарч, уучилж амьдрах нь хатуу амьдралыг зөөллөж байдгийг хожим ч гэсэн ухаарсан юм даа би.

Сэлбэ хот барих “Багц 1”, “Багц 2” ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний ажлын тендерийг нээлээ
Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
“Хот дотроо хурдны зам барих бүтээн байгуулалтыг 2025 онд эхлүүлнэ”
Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 25 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?