HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
MORNING BIRD

MORNING BIRD | П.БАТХУЯГ “Дун”

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 01 сарын 15

MORNING BIRD булангийн уншигчдадаа лхагва гарагийн мэнд хүргэе. Энэ удаа зохиолч, доктор, профессор Пүрэвхүүгийн Батхуягийн “Дун” богино өгүүллэгийг хүргэж байна.

“Би далай үзээгүй. Зурагтаар бол бишгүй л харсан даа. Гэхдээ надад далайн нэг хэсэг бий. Чихээ наагаад сонсохоор дотор нь далай шуугьж байдаг юм. Далайн хүчирхэг шуугианыг сонсож өссөн болохоор түүний сүр хүчийг би мэдэрдэг” гэж хэлээд Номин жижигхэн уруулаа шөмбийлгөн цантсан цонхыг үлээв. Нэвсгэр их цасан тал харагдана.

“Дун цас шиг цагаан, тийм, ээ. Цаснаас ч цагаан. Үлээхээр дотроос нь Лусын эзний дуудлага сонсогдоно. Мөнгөлөг хайрстай хүчирхэг сэлүүрээрээ далайн усыг цалгиулахаар шуурга дэгддэг юм. Та төсөөлж байна уу? гэхэд нь одоо ч үлгэрт итгэдэг залуу сайхан охиныг шохоорхох сэтгэлд Өлзийд төржээ.

Замын буудалд аялагчид бууцгааж түр амрав. Өлзий охиныг ажигласаар байлаа. Үснийхээ үзүүрт зангидсан улаан цэцэгтэй зүүлтээ гараараа оролдоно. “Замд уйдаж явахаар харин ч цаг хороож, зам эвхсэн яриа хөөртэй хүнтэй зэрэгцэн суужээ ” гэж бодоод нүдээ анив. “Ингэхэд та ер нь дун үлээж үзсэн үү? Өлзий толгой сэгсрэв. Охины нүд гялалзаж “Ээ” хэмээн харамсангуй дуу алдсанаа “Тэгвэл танд гол нууцаа дэлгэж болох юм байна. Миний дун дотор зөвхөн далай ч шуугьдаггүй юм. Ээжийн минь амьсгал шивнээ байгаа”. Өлзий охины зүг сэжиглэнгүй харав. Нүднийх нь харц мэлмэрч байлаа. Хөөрхөн уруулаараа үлээж цантсан цонхонд жижигхэн харууц гаргажээ. Нэвсгэр их цасан тал харагдана.

“Хэрэв таныг хүсвэл” гээд гар цүнхээ онгойлгож “би дунгаа дандаа биедээ авч явдаг юм. Ээжийн минь сүүлчийн бүлээн амьсгаа, шивнээ шингэсэн”. Цэнхэр хадганд боодолтой дунгаа гаргаж ирээд харуулав. Өлзийгийн сэтгэлээс нэг зүйл зумраад унах шиг болов. Охин түүний баруун чихэнд дунгаа наав. Эхлээд сүр хүчит их усан шуугих сонсогджээ. Удалгүй “охиныг минь хайрлаж яваарай, охиныг минь хайрлаж яваарай” гэх эмэгтэй хүний зөөлхөн шивнээ түүнд сонсогджээ. Бүлээхэн амьсгал ч мэдрэгджээ. Түүнээс хойш хоёр оны салхи цас бороонд юу эсийг үзэв. Өлзий эхнэрээ дунтай нь хамт хайрлаж яваа…

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа
ЦАГ АГААР | Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Дуучин Лана Дел Рей аяллын хөтөч Жереми Дюфрен нар хуримаа хийжээ
CRYPTOTUUKH | Эхнэр үсний тухай…
Азийн сангаас “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд 1000 ном хандивлав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?