HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

К-Поп IVE хамтлаг Хятадын соёлыг клипэндээ хулгайлсан уу

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 05 сарын 02

К-Поп охидын IVE хамтлагийн хоёр дахь EP “IVE Switch”-ийн гол синглүүдийн нэг болох “Heya” дууны клип дөрөвдүгээр сарын 29-нд нээлтээ хийснээсээ хойш шуугиан тарьж байна.

“Гомбангдае” (тамхи татах) гэх мэт гаанс ашиглан Солонгосын уламжлалт соёлыг бүтээлчээр харуулсан гэх IVE хамтлагийн дууны клипийн гайхалтай дүрслэлүүд нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа шүтэн бишрэгчидийн анхаарлыг ихээр татаж буй. Өчигдрийн байдлаар тэдний клип үзэлт YouTube дээр аль хэдийн 19 сая хандалтыг даваад байна.

Гэсэн хэдий ч IVE нь Хятадын сошиал хэрэглэгчдийн гэнэтийн шүүмжлэлд өртөж байгаа бөгөөд тэд өөрсдийнхөө хэлснээр хэт олон хятад элементийг клипиндээ оруулсан нь бидний соёлыг өөрийн болгож байна гэж мэдэгджээ. Бэхэн чимэглэл, сэнс, гутал, гишүүдийн өмсдөг “норига” (Солонгосын уламжлалт дагалдах хэрэгсэл) зэрэг онцлог нь Хятадын соёлоос улбаатай гэж тэд онцолдог. Мөн клипэнд дүрслэгдсэн уулын зургийг зөвхөн Хятадын өмнөд хэсгээс олж болно гэж байгаа юм.

Олон хүмүүс клипний чимэглэл дээр ажилласан зураач Пак Жи Юныг олон нийтийн сүлжээгээр ихээхэн шүүмжилж байгаа юм.

Харин IVE-ийн Starship Entertainment агентлагийн мэдээлснээр “Heya” бол наранд дурласан барын тухай IVE-ийн өөрийнх нь үлгэр гэж тайлбарлажээ.

Хамтлагийн гишүүн Южин даваа гарагт шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ мөн энэ тухай дурдсан ба солонгос элемент нэмж, солонгос хувцас өмссөн нь үнэхээр утга учиртай бөгөөд хөгжилтэй байсан гэж хэлжээ. IVE-ийн гишүүд уг клип дээр өөрсдийн үндэсний хувцас болох “Ханбок”-аас санаа авч дүр төрх бүрдүүлсэн байна.

Өмнөд Солонгосын зарим сошиал хэрэглэгчид энэ үйл явдалд хариулахдаа “Хятадын интернэт хэрэглэгчид өөр улсын соёлын өвийг өөрийн өмч хэмээн зарлаж IVE руу дайрч байгаа нь анхны тохиолдол биш. 2022 онд тэд хамтлагийн гишүүн Вонёныг Парисын загварын долоо хоногт оролцохдоо галт шувууны “Бинёо” буюу 1392-1910 оны Жосон гүрний үед хааны гэр бүлийнхэн өргөн хэрэглэж байсан солонгос үсний хавчаар зүүсэн гэж шүүмжилсэн. “Бинёо”-г Солонгосоос үүсэлтэй тул эх орныхоо түүх, гоо сайхныг толилуулахад ашигласан. Тэгэхэд мөн л манай соёл гэж дайрч байсан” гэж хариу шүүмжилжээ.

Ариун шүтээнээс алдагдсан алт | Сабарималагийн дуулиан Траванкорын удирдлагыг ганхууллаа
Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн нөхцөл байдалтай танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа
“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж, зөвлөгөө өгнө
Tips & Tricks | Нислэгийн тийзийг хамгийн ХЯМД авах дөрвөн зөвлөмж
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
Jacquemus | Жижиг тосгоноос дэлхийн загварын тайз хүртэл
CRYPTOTUUKH
Тансаг харш аваад удаагүй Лиса Ferrari-ийн алдартай загваруудын нэгээс авчээ
ЦАГ ҮЕ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?