HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Х.ТЭМҮҮЖИН: Төр таалагдахгүй аж ахуйн нэгж, өөрсдийн үгээр байхгүй байгаа бизнес эрхлэгчдээ цэвэрлэдэг болоод хувирчихсан

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 12 сарын 25

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Манай төр ажлаа хөнгөвчилөх зорилготойгоор өөрийнхөө ажлыг хууль руу чихэж иргэдэд ял шийтгэл, үүрэг болгож үүрүүлдэг хандлагатай болоод хувирчихсан. Яаж иргэдийг дарамтлах уу, яаж үүрэгжүүлэх үү гэдэг арга барил нь энэ.

Энэ үгэн дотор харагдаж байгаа биздээ. Төр таалагдахгүй аж ахуйн нэгж, өөрсдийн үгээр байхгүй байгаа бизнес эрхлэгчдээ цэвэрлэдэг болоод хувирчихсан.

Яагаад Зөрчлийн хуулийг иргэд маш хүчтэйгээр ад үзэж байна вэ гэхээр Зөрчлийн хуулиар дамжуулж төрийн байгууллагууд ажлаа хөнгөвчилдөг болчихсон. Эзэн нь мэдээгүй байхад өмчийг нь үгүй хийчихэж байна. Энэ дотор нь ТББ байна, Холбоо сангууд байна, Компани байна.

Төр өөрөө ил тод байдлаа хангаж чадахгүй байгаа мөртлөө иргэнээс хамаагүй илүү мэдээлэл шаардаж байна. Өөрийнх нь бизнестэй холбоотой нууцыг хүртэл ил байх ёстой гэдэг шаардлагыг тавих хэмжээний хүчирхэг болоод хувирчихсан байгаагийн тод илрэл харагдаж байна.

Тэгээд болоогүй хувийн мэдээллийг нь бидэнд таалагдахгүй бол төдий хэмжээгээр задалж чадна гэдгээ энэ хууль тогтоомжийн цаана концепц байдлаар биччихээд байгаа юм. Энийг таслан зогсоох шаардлагатай гэдгийг ҮХЦ шийдвэртээ тусгасан байна.

Зөрчлийн хууль дээр бичигдсэн маш олон заалтууд, иргэд рүү үүрэг хариуцлага болж очсон заалтууд Хууль зүйн яам, Хууль зүйн байнгын хорооны хяналтаас гадуур явж байсан. Тэрний үр дагаврууд дахин дахин гарч ирээд байгаа нь энэ. Хэзээ ямар байгууллага ямар хуулинд хавчуулаад оруулаад ирсэн нь мэдэгдэхгүй, иргэнд дарамж болж байгаа ийм зүйл, зохицуулалтуудыг Ажлыг хэсэг байгуулж эсвэл Засгийн газарт үүрэг болгож засах хэрэгтэй” гэв.

Шатрын спортын тамирчдад Ерөнхий сайд амжилт хүслээ
Х.ТЭМҮҮЖИН: Парламентийн засаглал бүхий оронд “парламентийг үл хүндэтгэх” гэдэг гэмт хэрэг
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов
Германы Засгийн газраас манай улсад 78 сая еврогийн санхүүжилт олгохоор болжээ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ажлаа хүлээн авлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?