HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

АНХААР | Осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхан шатны тусламж

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 12 сарын 25

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байхыг мэдээлсэн. Осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхан шатны тусламжийг хүргэе. 

Агуулга
  • ШИНЖ ТЭМДЭГ :
  • ОСГОЛТЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

Хөлдөлт гэдэг нь нам температурын улмаас хэсэг газрын арьс, улмаар эд эрхтнүүдийн цусан хангамж алдагдаж хүйтэнд хайрагдсанаас арьсны бүтэц өөрчлөгдөхийг хэлнэ. Биеийн захын хэсгүүд болох гар хөлийн хуруунууд, чих, хамар, хацар, эрүү, гар, хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг. 

Хөлдөлтийг арьсыг гэмтээсэн байдлаас нь шалтгаалж дараах гурван зэрэг болгон ангилдаг.

Хөлдөлтийн зэрэгАрьсыг гэмтээсэн байдалИлрэх шинж тэмдэг
1-р зэрэгАрьсны өнгөц давхарга гэмтэнэАрьсны өнгө цайж хөхөлбөр туяатай болсонТэр хэсэг бадайрна
2-р зэрэгАрьсны өнгөц болон жинхэнэ арьс гэмтэнэАрьсны өнгө цайж хөхөлбөр туяатай болсонЦэврүү үүснэХавдана
3-р зэрэгАрьсны бүх давхарга гэмтэнэ Арьсны өнгө цайж хөхөлбөр туяатай болсонЦэврүү үүснэЧинэрч мэдээгүй болно  

Хөлдөлтийн үед арьсанд гарах дээрх өөрчлөлтүүдээс гадна ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг.

ШИНЖ ТЭМДЭГ :

  • Даарч, чичирсэн.
  • Бүх биеийн болон мөчдийн арьс биржийсэн / галууны арьс шиг/
  • Судасны цохилт олширсон / 1 минутанд 80-аас дээш /
  • Хөлдсөн хэсгийн арьсыг тэмтрэхэд хүйтэн, хатуурч зузаарсан мэт байна.
  • Мөчид хөлдвөл хөдөлгөөн нь хязгаарлагдана.

ОСГОЛТ /БИЕИЙН ТЕМПЕРАТУР БУУРАХ/

Осголт гэдэг нь хүйтэн, нойтон, салхи, шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ. Осголтын үед яаралтай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүрэх аюултай.

ОСГОЛТЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

Биеийн температур 33 С хүртэл буурах:

  • Маш их даарч, чичирсэн.
  • Арьсны өнгө нилэнхүйдээ цайж, хөхөлбөр туяатай болно.  
  • Барихад маш хүйтэн байна.
  • Хөдөлгөөн хязгаарлагдаж, явах хөдлөхөд бэрхшээлтэй болсон.
  • Нүд нь гөлөрсөн.
  • Судасны цохилт цөөрсөн / 1 минутанд 60-аас доош /
  • Нойр их хүрч, нойрмоглоно.
  • Ухаан санаа өөрчлөгдөнө.

Харин биеийн температур 30С хүрч буурахад ухаан алдаж үхэлд хүрдэг.

АНХНЫ ТУСЛАМЖ

  1. Амьсгал, судасны цохилтыг шалгана.
  2. Гэмтсэн хүнээ салхи, бороо, цасан шамарга, чийгтэй орчноос холдуулж хуурай, дулаан газар аваачина.
  3. Хөлдөж осгосон хүнийг аль болох өөрөөр нь явуулахгүй, хөдөлгөхгүй байхаар зөөвөрлөнө.
  4. Хөлдөж осгосон хүнийг босоо байрлалд байлгана.
  5. Хүйтэн, нойтон хувцсыг тайлна.
  6. Дулаан хөнжилөөр хучиж хэвтүүлнэ.
  7. Дулааныг барихын тулд толгойг хучина.
  8. Хэрвээ ухаантай байвап халуун юм уулгана.
  9. Дулаацуулна. 2 янзаар дуулаацуулж болно.
  • Шууд биеийн дулаан хэсгээр хүрэлцүүлэх. Жишээ нь: хөлдсөн гар, хөлийг анхны тусламж үзүүлэгч Та өөрийн биеийн дулаан хэсэгт наан дулаацуулах /суга, хэвлий гэх мэт/, хамар, чих хөлдвөл дулаан гараар барьж дулаацуулах.
  • Гадны зүйлээр буюу бүлээн жин, шилтэй ус зэргийг том судасны цэгүүд дээр тавих. Хөлдсөн гар хөлийг биеийн дулаантай ойролцоо буюу 36,5-37С -ын температуртай бүлээн усанд дүрнэ. Хөлдсөн хэсгийг аль болох дулаацаж гэстэл дүрнэ.
  1. Цэвэр боолт хийнэ. Хэрвээ хөл, гарын хуруунууд хөлдсөн бол хуруунуудын хооронд ариун жийргэвч хавчуулж бооно.
  2. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж дуудах буюу ойролцоох эмнэлэгт хүргэнэ. 

Монголын шигшээ баг Ташкентэд өрсөлдөнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
ТАНД ХЭРЭГТЭЙ | Цус харвалт болох гэж байгааг илтгэх шинж тэмдгүүд
“Нүүдэлчдийн ертөнц: Түүх, өв соёл” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал болно
НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?