HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Орон нутаг

ДАШИНЧИЛЭН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ЖИШИГ ГАЛ ТОГООГ ТОХИЖУУЛЖЭЭ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 02 сарын 21

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймгийн Дашинчилэн суманд ажиллав. Зудын нөхцөл байдлаас үүдэн зам харгуй хаагдсантай холбоотой 31 сурагч сургуульдаа явах боломжгүй болжээ. Засгийн газрын Шуурхай штаб, аймгийн Онцгой комисс, сумын Шуурхай штаб хамтран зам нээх ажлыг эхлүүлээд байна. Сумаас малчдад хүрэх 15 чиглэлийн бүх зам хаагдсан байсан бөгөөд “Зил-131” машин нэг, трактор гурвыг ашиглан өнөөдрийн байдлаар 82 км замыг нээгээд байгаа юм. Ингэснээр сурагчид ойрын өдрүүдэд хичээлдээ ирэх боломжтой болно.

Салбарын сайд Дашинчилэн сумын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургууль 2010 онд “КОЙКА” олон улсын байгууллагын санхүүжилтээр жишиг гал тогоотой болжээ. Төсөл хэрэгжиж дууссан хэдий ч төслийн үр дүнг өнөөдрийг хүртэл нутагшуулж, хоолны нэр төрлийг нэмэгдүүлэн сурагчдад таван өдөр халуун хоол өгч байгаа тухай сургуулийн удирдлагууд ярьж байлаа.

Сургуулийн захиргаа сүүлийн хоёр жил нөхөн хангалтын зардлаар багш нараа компьютерээр ханган Eduten, Pearson платформыг сургалтад нэвтрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь тодорхой үр дүнд хүрсэн байна. Дөрөвдүгээр ангийн хоёр бүлэгт суралцах сурагчийн тоо нэмэгдсэн тул Eduten платформыг группээр орох хэрэгцээ үүсэж байгааг хэлж байлаа.

Мөн “Итгэлтэй утас” ажиллуулж, хүүхдийн аюулгүй байдалд анхаарч байгаа, 150 хүүхэд хүлээн авах чадалтай сургуулийн дотуур байр баригдаж байгаа, ариун цэврийн байгууламжийн ажлыг дуусах шатандаа орсон талаар сургуулийн захирал танилцуулсан юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг Дашинчилэн суманд ажиллах үеэр цэцэрлэгийн байрыг их засварт оруулах, өргөтгөл барих төсвийг улсын төсөвт суулгаж өгөхийг цэцэрлэгийн эрхлэгч хүслээ. Сумын цэцэрлэг 90 хүүхдийн хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 150-160 хүүхэд бүртгэлтэй хүмүүжиж байна.

Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Өнгөрсөн сар хамгийн бага хур тунадас орсон 25 дахь сар боллоо
Барселона клуб Монголд хүүхдийн академи байгуулна
Өнгөрсөн онд 30 улсын 2084 иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаажээ
Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Аяллын үеэр “харлахгүй” байхад туслах ДОЛООН ЗӨВЛӨГӨӨ
LIFEHACKER
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?