HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчдын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 12 сарын 11

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчдын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа. Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын 10 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлт, шинээр томилогдож буй удирдах ажилтнуудын танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцсэн. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан “20 минутын хот” концепцын танилцуулгыг хийж, мэдээлэл өглөө.

“20 минутын хот” хөгжлийн загвар нь амьдрахад таатай, тогтвортой, хүртээмжтэй, холимог хот байгуулалтын бүсчлэл бүхий хотыг бий болгоход чиглэгддэг бөгөөд хотын оршин суугчдын авто машины хэрэгцээг бууруулж, өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээ, нийтийн тээврийн зангилаанд богино хугацаанд алхах эсвэл дугуйгаар хүрэх нөхцөлийг бий болгоход чиглэсэн төлөвлөлт юм.

Мөн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчид сургуулийн болон гэр бүлийн орчин дахь хүүхдийн эрх хамгаалал сэдвээр өөрсдийн илтгэлээ танилцуулж оролцлоо. Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэгтгэх үүднээс өнгөрсөн сарын 28-ний өдөр хүүхдийн чуулганыг Баянзүрх дүүргээс зохион байгуулсан. Сурагчдаас гарсан санал санаачилгыг цаашид ажил болгох, шийдвэрлэх үүднээс бодит судалгаанд тулгуурласан илтгэлийг сонслоо.

Шуурхай зөвлөгөөний үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан

– Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдээ дэмжих

– Дүүргийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх

– Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

G-Dragon Францын тэргүүн хатагтайн сангийн гала тоглолтод уригдлаа
МУ-д 2026 онд зохион байгуулах аялал жуулчлалын нэгдсэн цаглавар
Багийн бага сургуулийг байгуулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
Эцэг, эхийн нэгийг нь цахимаар эсхүл ажлын цагийг уян хатан зохицуулан ажиллуулахыг уриаллаа
Сүүлийн таван жилийн байдлаар осол гэмтлийн шалтгаант нас баралтын 60 хувь нь нийслэлд бүртгэгджээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?