HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

СИНГАПУР ХЭРХЭН ХОТ ТӨЛӨВЛӨЛТӨӨ ХИЙСЭН БЭ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 12 сарын 06

Сингапурын Хот дахин төлөвлөлтийн газар нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалт мөн судалгааны ажил хийдэг төрийн байгууллага юм.

Барилга, хот байгуулалттай холбоотой соёлын өвийг хадгалах нь мөн энэ байгууллагын үүрэгт хамаардаг байна. Хотын төлөвлөлтийг хүн амын насжилт, цаг уурын нөхцлийг харгалзан хийдэг болсон тухай танилцуулж ярилаа.

Сингапур нь 1971 онд хэрэгжүүлж байсан Хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг үргэлжлүүлж ажиллаж, 10 жил тутам шинэчлэл хийдэг байна. Хамгийн сүүлд газар төлөвлөлтийн төлөвлөгөөг 2022 онд шинэчилжээ.

“Бид төлөвлөлтийг хийхдээ ажил гэр 2 хоорондоо ойрхон байхаар төлөвлөсөн нь манай гол онцлог. Мөн бизнес аж үйлдвэрийн төвүүдэд ажлын байрыг ойрхон байх дээр төлөвлөж ажилладаг.

Тухайлбал, Сингапурыг дэлхийн бизнесийн төв болгох зорилгын хүрээнд Марина бэй төвийг дахин төлөвлөн хөгжүүлсэн.

Бизнес дэд бүтцийн зангилааг нисэхийн бүсд байгуулсан. Одоо бид шинээр Changa хотыг дахин төлөвлөн ажиллаж байна. 2040 Туас боомт ашиглалтад орно.

Нийтийн эзэмшлийн чөлөөт цаг өнгөрөөх төвүүд бол манай төлөвлөлтийн гол цөм юм.

Ногоон байгууламж мөн чухал. Хотын Мастер төлөвлөгөөний дагуу ногоон байгууламж, зам, тохижилтийн ажлаа гүйцэтгээгүй байгууллагад хариуцлага тооцдог” гэж Хот төлөвлөлтийн газрыхан ярилаа.

Хотын иргэний өөрийн сонголт чухал. Иргэдийн 80 хувь нь нийтийн орон сууцанд амьдардаг. Орон сууцыг төлөвлөхдөө эмнэлэг, эмийн сан, сургууль, асрах төв гэх мэт төрийн үйлчилгээ авах төвүүдийг хамт барьдаг байна.

Машин бага хэрэглэх, нийтийн тээврээр зорчихыг дэмжих бодлого хэрэгжүүлж, автобус нийтийн тээврийн зорчих шугам эрэмбийг ухаалгаар тодорхойлжээ.

Ногоон байгууламж дотор хот хийх, барилга байгууламж дотор ногоон байгууламж барих гэсэн 2 чиглэлээр бүтээн байгуулдаг байна. Тухайлбал, 450 га газарт 370км замыг ногоон байгууламжаар холбожээ. Сингапур Улс нүүрс хүчлийн ялгарал багатай хот зорилго тавин байгалийн эрчим хүчийг, ялангуяа нарны эрчим хүчийг ашиглаж ажиллаж байна.

Сингапурт ашиглагдаагүй газар нь улсын өмч байдаг.

Дижитал төлөвлөлт бол Сингапурын амжилттай хэрэгжүүлж байгаа шинэ концепц. Олон төрлийн өгөгдлийг боловсруулж өөрсдөдөө үр ашигтай байх тал дээр ажилладаг.

Жишээлбэл, E-Plan платформ 100 мянга гаруй дата агуулдаг. Гадагшаа чиглэсэн corenet-x системийг ашигладаг. Хот хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө болон Мастер төлөвлөгөө нь олон нийтэд нээлттэй байдаг юм байна. Иргэдийг уулзалт хэлэлцүүлэг, судалгааны ажлуудад өргөнөөр оролцуулдаг ажээ.

БХБОСЯ

“Чанартай боловсролыг дэмжих” зорилтыг сурталчлах аян эхэллээ
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
МУ-д 2026 онд зохион байгуулах аялал жуулчлалын нэгдсэн цаглавар
“ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдэвт цуврал маркийг гаргалаа
АНУ | Сансраас санал хураах хамаагүй хялбар байдаг гэвэл итгэх үү …
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?