HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

“Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг чадамжгүй байгууллагуудад олгохгүй”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 11 сарын 22

Барилгын тусгай зөвшөөрлийг авахын тулд тогтсон авлига өгч байж авдаг гэсэн ам дамжсан яриа байдаг. Гэвч энэ яриаг тусгай зөвшөөрөл олгодог байгууллага, эрх мэдэлтний зүгээс ямагт няцаасаар ирсэн. Тэдний няцаадаг цор ганц үндэслэл нь “тусгай зөвшөөрөл олгох процессын цаана хүн ажилладаггүй, систем буюу цахим бүртгэл ажилладаг” гэх тайлбар. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар өгч цахимаар авдаг ажээ. 2011 оноос тусгай зөвшөөрлийг төрийн яам агентлаг биш, харин төрийн бус байгууллага өгдөг болсон нь төрийн байгууллагын ачаалал буурах, авилгаас ангид байх зэрэг давуу талуудыг бий болгосон гэж үздэг. Энэ нь үнэний хувьтай ч , монголчууд л болсон хойно, “аргалах”, “танил талаар хөөцөлдөх” аргаар хандсаар ирсэн байхыг үгүйсэхгүй. 

Энэ тухай дэлгэрүүлж тодруулбал, яг адилхан нөхцөлтэй компаниуд хүсэлтээ илгээхэд нэг нь аваад нэг нь авдаггүй, эсвэл хүсэлтээ өгөөд 2-3 сар болсон байхад 2-3 цагийн дараа өөр компанид зөвшөөрөл нь гардаг гэхчлэн гомдлуудыг холбогдох газруудад иргэд удаа дараа өгч байжээ. Уг нь тусгай зөвшөөрөл олгоход, инженер техникийн ажилтны тоо, тухайн компанийн чадамж зэрэг нөхцөлүүдийг шаарддаг. Гэтэл инженер техникийн ажилтангүй компани тусгай зөвшөөрөл хөөцөлдөх нь тухайн байгууллагаас өөрөөс нь шалтгаалсан хүндрэл гэж зөвшөөрөл олгодог Монголын барилгын үндэсний Ассоциацийнхан тайлбарлаж байна. Нөгөө талдаа, өнөөдөр хамгийн ховор болсон мэргэжлийн тоонд орж байгаа инженерүүд заавал зөвхөн нэг компанид харьяалалтай байх шаардлага тавьж байгаа нь буруу, тэгээд ч энэ тухай заасан журам дүрэм байхгүй гэж барилгын компаниуд учирладаг. 

Юутай ч энэ бүх асуудлыг нээлттэй, илэн далангуй ярилцаж тусгай зөвшөөрлийг хүнд сурталгүй, авилгагүй олгодог байх гарц гаргалгааг олохоор барилгын салбарыхан энэ сарын 28-нд уулзахаар болжээ. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл авах, санал шийдлээ танилцуулах хэн бүхэнд энэ хэлэлцүүлэг нээлттэй юм байна. Хэлэлцүүлэг Холидэй Инн зочид буудалд болох юм байна. 

Энэ сарын 24-29-ний өдрүүдэд 25 дугаар эмийн сангийн уулзварыг шөнийн цагаар хаана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны IX хуралдаан боллоо
О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ
Орос хэлний багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Малчдын дунд хадлангийн газрын маргаан жил бүр болдог
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?