HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг байгуулна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 10 сарын 08

Боловсролын яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн удирдах хорооны III хурал болж, ажлын явц, үр дүнг хэлэлцэв.

Энэ удаагийн удирдах хорооны хуралд КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан оролцож, уг төсөл нь Монголын ирээдүйн иргэдийн эрүүл мэндийг дэмжих бодит хөрөнгө оруулалт гэдгийг онцолж, манай улсын боловсролын байгууллагуудтай хамтран таван төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буйг дурдлаа. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд олон талын хамтын ажиллагаа, ойлголцол чухал гэдгийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд удирдах хорооны дарга Х.Батжаргал онцолж, гүйцэтгэгч аж ахуйн нэгж хугацаа алдаж буй тул цаашид байгуулах гэрээ, түүний хэрэгжилтэд анхаарч, боломжит дэмжлэгийг үзүүлэхээр болов.

“Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 10 сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулахаас гадна хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах давтан сургалтыг зохион байгуулж, эцэг эх, асран хамгаалагч, суралцагч, багш ажилтан, хүнс ханган нийлүүлэгч гэх мэт боловсролын үйлчилгээнд оролцогч талуудад хоол, шим тэжээлийн боловсрол олгох Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор ШУТИС-ийг түшиглэн байгуулж буй уг цогц төвийн үйл ажиллагааны дүрмийг батлуулах, 2024-2025 оны хичээлийн жилийн 1-р улирлын амралтаар ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах давтан сургалтыг зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгав.

ХӨВСГӨЛ | Ханх сумын Ноён гол гэдэг газар 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Тувааны хийж хэрэгжүүлсэн ОНЦЛОХ ТАВАН АЖИЛ
Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яам | Япон улсад амьдарч буй Монгол иргэдийн анхааралд
ХӨНДӨХ СЭДЭВ: Инфлүүнсэр болох мөрөөдөл ба боловсролын үнэ цэн
“Цэцэг төв”-ийн уулзвараас ЦУОШГ хүртэлх авто замыг энэ сарын 13-ныг хүртэл хааж, шинэчилнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?