HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Цалинтай тулдаа л өртэй амьдарч байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 09 сарын 30

Өнөөгийн нийгэмд залуус бид бор зүрхээрээ амьдралыг болгоно гэдэг хэцүү юм. Би бол “цалинтай тулдаа л өртэй амьдарч байгаа” залуусын нэг. Их сургуульд байхдаа ч мэддэггүй л байж. Аав, ээж, ах, эгч, өвөөгийн буянд өлсөж, даарч үзээгүй оюутны амьдралаа давсан юм. Тухайн үед ах, эгч дээрээ амьдардаг, аав ээжийн мөнгөөр болгодог хүнд чинь юмны үнэ тийм ч сонин биш. Гэхдээ л 10,000 төгрөг мөнгө байсан л даа. Одоо ч дээ…

Их сургуулиа төгсөж, ажилчин анги болоод хоёр жил болж байна. Аав, ээжийн мөнгөөр тансагладаг үе өнгөрлөө гэж. Өөрийнхөө мөнгийг зарцуулж байгаа хүн чинь бүх юманд тооцоо гаргахаас аргагүй. Ингээд жил ирэх тусам юмны үнэ ямар аймшигтай хурдан нэмэгдэж байгааг анзаарч байгаа юм. Мөн ах эгчтэйгээ хамт амьдрахаа больж, байр түрээсэлнэ. Байрны үнэ тэнгэрт хадчихсаныг хэн хүнгүй л мэдэж байгаа байх. Сөнөчихсөн, хуучин байрнуудын үнэ хүртэл түрээс нь өндөр. Хэн дуртай нь аманд орсон үнэ, түрээс хэлчихдэг юм шиг байгаа юм. Мөн түрээслэгчид байрны түрээсээ 6+1, 12+1 нөхцөлөөр авна гэдэг. Цалингаа тэгж авдаг, мөнгө нь байвал өгчихсөн. Заа яах вэ тэгээд амьдрах л юм чинь түрээс мөнгөө төлөөд байр түрээсэлнэ. Хүн л юм чинь идэж ууна, өмсөж зүүнэ. Гэхдээ л өөртөө юм наах нь ховор болсон доо.

Цалин нэмэгдсэн ч дагаад юмны үнэ нэмэгдээстэй. Өргөн хэрэглээний барааны үнэ дийлдэхгүй. Хүнсний лангуунууд дээрх үнэ тав алхаад нэг өөр, дахиад хэд алхаад өөр. Хөдөөгийн хүүхэд тулдаа хаа очиж махаар тасрахгүй. Мах худалдаж авдаг байсан бол “заа тэгээд дуус” гэдэг шиг. Өөрийн хүчээр зүтгэж яваа залуу хүн надад энэ бол нийгэм дэх хамгийн том асуудал юм уу даа.

Тийм ээ, би аав ээжээсээ аль болох авахгүй хичээдэг, цалинтай тулдаа л өртэй амьдарч байгаа залуусын нэг. Гэхдээ болгоно оо, бүтээнэ ээ…

М.ГЭРЭЛДЭЛГЭР

Сарьсан багваахай хүн төрөлхтөнд хамгийн хэрэгтэй амьтдын нэг
Реппер Bad Bunny “Toy Story 5” кинонд дуу оруулна
Ерөнхий сайд асан Сү.Батболд авлигын мөнгөөр Манхэттэнд тансаг зэрэглэлийн орон сууц худалдаж авчээ
“Physical Asia” шоуны шилдгүүд Монголын 10 мянган морьтны жагсаалд нэгдэнэ
ЦУОШГ: Мал төллөх үеийн цаг агаарын нөхцөлийн зөвлөмж
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв
From INNA
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?