HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Улаанбаатарт мөрөөдөлдөө хүрэхийн тулд түгжрэлийг алхаж туулдаг байх хэрэгтэй

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 09 сарын 27

Би уг нь их алхах дуртай. Эрүүл мэндэд ч сайн. Гэхдээ өдөржин ажил дээр суугаад, орой болгон алхаж хариад байхаар ядаргаа бүр ясанд тулах болсон доо. Залуу хүн ядардаггүй гэж хэзээний сайхан эрүүл лагшин хүн нь хэлсэн юм бүү мэд. Гэхдээ дан ганц алхаад ядраад байгаа хэрэг биш л дээ. Өдөр бүр алхахаас заримдаа залхах тул автобусанд сууна. Гэхдээ автобусны доторх байдлыг бүгд мэдэх биз ээ. Тэр тусмаа хотын зах руу явдаг нийтийн тээвэр гэж ямар ч зайгүй чихэж аваад л гардаг юм. Тэгээд тэр дотроо зүгээр л чихэлдээд явахгүй ээ. Хүүхдүүд чанга чанга орилолдож хоорондоо ярина, нэгнийгээ харааж ерөөнө, ах эгч нар гэрийнхээ хамаг зовлонг хөмсгөө зангидаж ирээд хашхиран ярина гээд л явж өгнө.

Гуравдугаар сургуулиас автобусанд суугаад Сансар орох хооронд л толгой өвдөж эхэлнэ. Жаахан ангид байя, тоохгүй байя гээд чихэвчээ зүүгээд ч нэмэргүй. Улам л өвдөнө. Ингээд буугаад алхаж өгнө дөө. Цаг агаар нь таарсан өдөр алхах бол сайхан л байдаг юм. Магадгүй үүнийг уншиж байгаа хүмүүс скүүтэр, мопед хөлслөөд явахад яадаг байна аа гэж бодож болох. Гэхдээ тэр нь таксинаас бараг л илүү өртөг гардаг нь нууц биш.

Улаанбаатар хотын зүүн захаас өглөө бүр ажилдаа явдаг. Амгалан захын ойр орчимд нийт гурван ерөнхий боловсролын сургууль байдаг. Энэ нь шууд утгаараа түгжирнэ ээ л гэсэн үг шүү дээ. Эцэг эхчүүд бараг бүгд л хүүхдээ машинаараа хүргэж ирээд буцна. Энэ нь олон салаа нарийн замууд төв зам руу яг л гол мөрөн цутгаж байгаа мэт нийлнэ гэсэн үг. За тэгээд л Амгалангаас Офицерын тойрог хүртэл алхана аа. Эрт гарсан ч, 07:00 цаг гээд гарсан ч ялгаагүй. Офицер хүртэл хэзээ ч түгжрэлгүй байгаагүй. Тэндээсээ автобусанд суух авч Жуковын музейн буудал хүртэл явбал их юм. Ингээд дахиад л буугаад цааш алхана. Зүүн дөрвөн зам гэж нийслэл хотын домог болсон түгжрэлтэй газар бий. Эдгээрийг туулаад ажилдаа ирж сууснаар нэг өдөр эхэлж, орой нь дахиад л энэ маягаар бууж суусаар харина. Ингээд бодохоор миний амьдралын багагүй цаг түгжрэлд, зам дээр, алхах зэрэгт өнгөрсөн байгаа юм. “Уг нь залуу хүн ядардаггүй”, “Алхах тусам эрүүлжинэ” гэсэн боловч ажлын ачааллаа хурдхан харьж гаргахын оронд алхсаар байтал улам ядаргаанд орчихсон доо. Одоо ажилтайгаа ойрхон түрээсийн байранд амьдрах бодол төрөх болсон ч мөнгө санхүү өнөөгийн нийгэмд ямар байгаа билээ дээ. Ингэж бодоод л орой бүр найман километр алхаж харьж байна даа. Угтаа бол мөрөөдлийнхөө төлөө л юм шүү дээ. Тогтсон ажил төрөлтэй болохын тулд чадвар эзэмших хэрэгтэй. Харин түүнийг олж авахын тулд уйгагүй байх хэрэгтэй. Харин Улаанбаатарт мөрөөдөлдөө хүрэхийн тулд түгжрэлийг алхаж туулдаг байх л хэрэгтэй юм шиг байна.

А.САЙХАНБАЯР

ГССҮТ: Нурууны дурангийн мэс заслыг эмчилгээнд нэвтрүүллээ
ХӨСҮТ | Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана
Нэткапиталын Монголын анхны 20 хувийн хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100 хувь биелж, ₮30 тэрбумыг төвлөрүүлэв
НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Түгжрэл зөвхөн зам дээр байдаггүй
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?