HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжоо хэнээс нэхэх вэ?

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 09 сарын 26

Манай гэр бүл Сүхбаатар дүүргийн IX хороонд байр түрээсэлж амьдардаг. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн байргүй залуу гэр бүлийн нэг л дээ. Тэгээд ч ажил маань хотын төвд учир аль болох ойрхон амьдрахгүй бол хамаг цагаа түгжрэлд өнгөрүүлэх эрсдэлтэй. Нэмээд цэцэрлэгийн насны хүүхэдтэй учир эрсдэлээ тооцсон ч ажил, цэцэрлэг, гэр гурваа ойрхон байлгах нь амьдралын чанарт асар нэмэртэй байдаг юм. Гэхдээ ингэж амьдрах нь залуучууд биднээс өндөр өртөг шаарддаг. Дүрмийн дагуу хотын төв рүүгээ дөхөх тусам түрээсийн үнэ, цэцэрлэгийн төлбөр маш өндөр. Мөнгөө хэмнээд төвөөс зайдуу байя гэвэл ажилдаа ирж, очих гээд багадаа гурван цагийг түгжрэлд өнгөрүүлнэ. Хүйтэнд бол байдал бүр л хэцүүдэх нь ойлгомжтой.

Яахав өөрийн гэсэн байргүй байгаа нь миний асуудал ч бодит байдал дээр надаас шалтгаалахгүй саад тотгор нийслэл хотод маань дэндүү их.

Жишээлбэл, түгжрэхгүйгээр хүүхдээ хүргэж өгөөд, ажилдаа хоцрохгүй очихын тулд өндөр түрээс төлж амьдарна. Цэцэрлэг хүртээмжгүйн улмаас хүүхдээ хувийн цэцэрлэгт өгнө. Охиндоо скүүтэрийг нь унуулъя гэхээр өргөж тавьсаар таарна. Явган алхахаар тоос шороо ам хамар руу ороод хэцүү. Тэгээд болоогүй ардчилсан оронд байгаа хэрнээ машинаа долоо хоногийн хоёроос гурван өдөр унах эрхгүй буюу дугаарын хязгаарлалтад орно. Бас манай байр гэлтгүй ойр хавиар зогсоолын асуудал маш хүнд. Түгжирч түгжирч ирээд дахиад зогсоол хайсаар цагаа үрнэ гээд тоочвол тоймгүй олон. Бид уг нь түгжрэлгүй амьдардаг бол ажлаа тараад эртхэн гэртээ хариад, амттай хоолоо идээд, хүүхдэдээ хангалттай цаг гаргаад, өөртөө цаг гаргаад цаашлаад стресс багатай аж төрж, ажлаа ч урамтайхан хийх сэн. Ингээд бодохоор түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжоо хэнээс, хаанаас нэхэх вэ? Сүүлдээ бараг “түгжрэл”-ийг ярьсан нэгнээ буруутгаж, түгжрэлээ тооцоогүй нь тэр хүний буруу болдог болтлоо бид муу муухайтай эвлэрч амьдарч байгаа нь харамсалтай. Гэтэл ажил хоорондоо алхдаг надад л ингэж их хэцүү байхад бизнес эрхлэгчид, хүргэлт хийдэг хүмүүст ямар байх нь ойлгомжтой.

За, тэгээд үе үеийн шийдвэр гаргагч нарын хувиа хичээсэн, шуналт зангийн төлөөсийг эцэг эх, үр хүүхэдтэйгээ хамт үргэлжлүүлж үүрэхгүйн тулд одоо болох орон нутгийн сонгуульдаа заавал оролцоорой. Яг миний дээр дурдсан асуудлыг шийдэх, анхаарах, ажил хэрэг болгох ёстой хүмүүс чинь энэ сонгуулиар сонгогдох хүмүүс юм аа. Хэрэв та түгжирдэг, утаагаар амьсгалдаг, аюултай замаар алхдаг, зогсоол хайж стресстдэг, стандартгүй нөхцөлд амьдардаг л бол заавал сонгуулиа өгөөрэй. Мэдлэггүй, хүн чанаргүй, шуналтай, хувиа хичээсэн цүнх баригч хүн таныг төлөөлөхийг битгий зөвшөөр…

М.ҮЙЛСДЭЛГЭР

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн гишүүдэд сургалт зохион байгууллаа
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ
НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Амжилтад хүрэх гэж биш ажилдаа амжих гэж 05.00 цагт босдог
Манай улс АНУ руу шууд нислэгтэй болно
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?