HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Амжилтад хүрэх гэж биш ажилдаа амжих гэж 05.00 цагт босдог

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 09 сарын 26

Би Хан -Уул дүүргийн Х дугаар хороонд амьдардаг. Хүмүүсийн тоглоом шоглоом хийдгээр “3 өдөр 2 шөнийн аялал”. Нисэх ч биш нисэхийн цаашаа морингийн даваагаас хотын төв рүү. Миний хувьд сүүлийн найман жил өдөр бүр энэ аялалд гарсан гэхүү дээ. Оюутан болоод эхний хоёр жил болон төгсөх жилдээ өглөөний 07:40-ийн хичээлдээ нэг ч удаа хоцорч байгаагүй. Үүний цаана тэр болгон хүмүүст хэлээд байдаггүй асар их хичээл зүтгэл бий.

Өглөө 05:00 гэж босоод байж болох хамгийн хурдан, шаламгай бэлдээд хам хум гарна. Эхний автобус эцсийн буудлаасаа 06:20 гэж хөдөлдөг байхад би гэрээсээ 5:30 гэж гардаг байлаа. Автобус байхгүйг мэддэг ч сайхан сэтгэлт машинтай ах эгч нар таараад зам дөхүүлж өгнө гэж битүүхэн найдаастай. Өвлийн тачигнасан хүйтэнд, гэгээ ороогүй бүрэнхийд, хамаг байдгаараа баглаж хувцаслаад зам дагуу ганцаараа гараа өргөөд зогсож байхад хэн ч тоодоггүй л юм билээ. Мэдээж албагүй л дээ. Машин олдохгүй бол хамгийн эхний автобусанд нойр авчихна, хэдэн минутын өмнө очвол ангидаа дуг хийчихнэ гэсэн залуу хүүхдийн өөдрөг бодол тээгээд л гомдоллохгүй өдөр бүр хичээлдээ явна. Орой хичээлээ тараад харих өглөө явахаас илүү том асуудал. Автобусанд чихэлдэж, хаалганд цүнхээ, гараа, хөлөө, хавчуулах энгийн үзэгдэл. Даарч хөрөх бол юу ч биш. Цаг гаран зогсоод арай гэж нэг автобус ирэхэд сууж амжихгүй хоцрох мэдрэмж хоолой зурам шүү дээ. Сүүлдээ ямар ч хөдөлгөөнгүй нам түгжрээд байхаар ямар ч сонголтгүй алхаж сурдаг юм билээ. Вива сити өнгөрөөд л хөдлөхгүй түгжирнэ. Жолооч оо бууя… Хоёр гурван гүүр давж алхдаг. Маш их ядардаг. Ядарч сульдлаа гээд өөр ямар ч сонголт байхгүй. Орой 7:30 аас тараад автобусдана. Мэдээж хүлээж хүлээж 21.00 өнгөрөөж сууна. Нэг удаа түгжирсээр “Эрэлийн буудал” дөхөж байхад эгч залгаад, “хаана байна” гэхээр нь “эрэл дээр түгжирч байна”  гээд үнэнээ хэлтэл хаагуур тэнээд байгаа юм гэж загнаад шууд уйлж билээ. Тэнэх ч цаг байхгүй шүү дээ, энэ хотод.

Сургуулиа төгсөв. Ажилд оров. Өглөө оройдоо ахиад л зам дээр өнжинө. Өнгөрсөн жилээс эхлээд улам илүү бүх байршилд түгжирч эхэлсэн. Огт буураагүй. Бороо, цас орох үед Монголд анх удаагаа орж байгаа мэт урьд урьдаасаа илүү их түгжирдэг. Автобус унаа хүрэлцээгүйн дээр түгжрэлээс болж бүх хүн уур уцаартай байдаг. Өнөөдрийн нөхцөлд би ажилдаа очихын тулд гурван автобус дамжин ирдэг. Яармаг чиглэлийн түгжрэл анх 1 цаг байсан бол одоо өглөө орой хоёуланд нь хамгийн багадаа 2:30 гацна. Заримдаа ажил хийж сайхан амьдрах гээд байна уу, эсвэл ядарч сульдаж өвчний үүр болох гээд тултал гүрийж яваа юу гэдгээ ч ойлгох арга алга. Гялтайх гэрэлгүй, замгүй газраар машин тэрэгтэй зэрэгцэн хэдэн арван буудал алгасан алхах үе маш их. Гэрэлгүй, зориулалтын замгүй адаглаад камер ч байхгүй. Ажлаа тараад, хичээлээ дуусгаад гэртээ жаргалтай харьдаг иргэн манай нийслэлд тун цөөн байх аа.

Яг үнэндээ амжилтад хүрэх гэж биш, ажилдаа амжих гэж 05.00 цагт босдог. Хэзээд нь амьдрах юм бүү мэд ээ…

М.Дэлгэрмаа

Байгалийн хадлан, бэлчээрийн ногоон өвс экспортлохыг хориглож, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг үүрэг болголоо
Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ
ТАНД ХЭРЭГТЭЙ | Өндөгний цагаан уураг
ТАНИЛЦ: Арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв
НИТХ-ын дарга А.Баяр: Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?