HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

Tips & Tricks | ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭЛЭЛ АВЧ БОЛОХ ТАВАН СУВАГ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 09 сарын 26

Орчин үе бол мэдээллийн шуурганы эрин үе гэгдэж байна. Бид мэдээ мэдээллийг дэлхийн хаанаас ч, хэзээ ч хамаагүй маш олон сувгуудаар дамжуулан авч чаддаг болсон. Үүнийг дагаад мэдээлэл авах суваг, платформоо ч өөрсдөө сонгох боломжтой болж. Энэ нь маш их давуу тал олгож буй. Учир нь та фэйсбүүкгүй байсан ч өөрийн хамгийн өргөн хэрэглэдэг сошиал платформоо сонгон мэдээллийг цаг алдалгүй авч болж байна шүү дээ.

Гэхдээ бас үүнд сөрөг тал ч бий. Мэдээллийг түргэн шуурхай авч буй ч хэр үнэн бодитой, тэнцвэртэй мэдээлэл вэ гэдэг эргэлзээтэй болсон. Гадаад болон дотоодын олон сувгууд дундаас мэдээллийг шуурхай, эх сурвалжтай, тэнцвэртэй дамжуулдгийг шүүж, тунгааж, олж авах гэдэг амаргүй. Мөн зөвхөн домайн хаяг, фэйсбүүк хуудас үүсгэчхээд бусад газрын мэдээллийг хуулж, буруу ташаа мэдээлэл шүүлтүүргүй тараадаг олон ч сайт, хуудаснууд бий.

Тиймээс энэ удаад залуус та бүхэнд ”Улс төр, Нийгэм”-д өрнөж буй үйл явдлын талаар мэдээлэлдэг, буух эзэн буцах хаягтай гэдэг шиг мэргэжлийн редакцтай, баталгаатай, тэнцвэртэй мэдээ мэдээллийг авч болох сайт, сувгуудийг санал болгож байна.  

Нэгдүгээрт: https://ikon.mn/  2013 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан, давтагдашгүй, шинэ өнгө төрх бүхий мэдээллийн IKON.mn. Бүх төрлийн төхөөрөмжийн дэлгэцэд тохирсон хэлбэр хийцтэйгээр бүтээгдсэн нь танд мэдээ мэдээллийг хэрэглэхэд илүү эвтэйхэн, хялбар байдаг. Мөн хамгийн түгээмэл ашиглагддаг нийгмийн сүлжээнүүд(Facebook, Twitter)-тэй нягт уялдаж ажилладаг, график дүрслэл бүхий мэдээллээр баялаг зэргээрээ бусдаас давуу талтай. Мөн улс төр, нийгэм, бусад баталгаатай мэдээ мэдээллэлийг цаг алдалгүй авах бүрэн боломжтой.

Хоёрдугаарт: News.MN 2007 онд байгуулагдсан цагаасаа эхлэн техник, технологийн дэвшлийг ашиглан хэрэглэгчдийг үнэн бодит, баталгаат мэдээ мэдээллээр хангасаар ирсэн. Илүү хүртээмжтэй байлгах зорилгоор гар утасны хувилбар, Англи, Монгол бичгээр мэдээгээ байршуулдаг. Хэрэв та сонирхолтой байдлаар уншихыг хүсвэл энэхүү сайт руу  зочлоод үзээрэй.

Гуравдугаарт: GoGo.mn Цахим сэтгүүлзүйд шинэ өнгө төрх, шинэ хэрэглээг нэвтрүүлсэн gogo.mn сайтаас та улс төр, нийгэм, эдийн засгийн тодорхой эх сурвалжтай, тэнцвэртэй мэдээллийг авч болох юм. 17 жилийн турш Монголын хамгийн өргөн хэрэглэгдэж буй мэдээллийн сайт юм. Мөн та GOGO булан хэсэг рүү нэвтрэн сонирхолтой мэдээлэл, ярилцлагуудыг уншиж болно.

Дараагийн санал болгож буй мэдээллийн суваг бол илүү шинэлэг сонирхолтой, залуу хүмүүс рүү чиглэсэн, залуучуудын хамгийн их ашигладаг инстаграм дээр мэдээллээ давхар түгээдэг гэдгээрээ давуу талтай. Ингсэнээр та сошиал ухаж байхдаа ч баталгаатай мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой гэсэн үг.

Дөрөвдүгээрт “Ноорог”  Өнөөгийн залуусын өдөр тутмын хэрэглээ болсон нийгмийн сүлжээ бол инстаграм. Та инстаграмийнхаа хайлт хэсэг дээр noorog.mn гэж бичиж ороод л, өөрт хэрэгтэй мэдээлэл, видео контентуудыг үзэх боломжтой. Хэрэв унших нь танд залхуутай санагддаг бол noorog.mn рүү орж баримтат кино үзэхийг зөвлөе.

Тавдугаарт: “unnu.news” Та мэдээ мэдээллийг  илүү шинэлэг, бүтээлч контент, подкаст хэлбэрээр  дамжуулан авах хүсэлтэй бол энэхүү сайт танд яг тохирно. Мэдээллийн урсгалд живсэн энэ цаг үед ойлгоход төвөгтэй ч зайлшгүй мэдэх хэрэгтэй олон чухал сэдэв бий.  Улс төр, нийгмийн тухай сонирхолтой хийцлэл бүхий, тэнцвэртэй мэдээллийг залуусын сонирхол татахуйц агуулга, өнгө төрх, дизайнтай хүргэдэг.

Мэдээллийг бэлтгэсэн дадлагажигч: Ж. Дариймаа

Нийтийн тээврийн найман чиглэлийг түр хугацаанд өөрчилнө
ЗӨВЛӨГӨӨ | Хамрын цацлага үргэлж хэрэглэх нь зөв үү
Таван Богд Солюшнс ХХК тусгай хэрэгцээт иргэдийг ажиллуулж эхэлжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Хүчтэй салхи, шороон шуурганы аюулаас сэргийлж, өндөр хүчдэлийн шугамнаас хол байна уу
Хуванцарын жижиг хэлтэрхийнүүд бидний тархинд улам бүр нэвтэрч байна гэж судалгаагаар тогтоожээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?