HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“ХҮҮХДИЙН ШҮДНИЙ ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛАХАД JICA ХАМТАРЧ АЖИЛЛАХАД БЭЛЭН”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 09 сарын 24

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЖАЙКА – Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга асан ноён Танака Шиничи болон шинээр томилогдон ирсэн ноён Мияги Кэнсүкэ нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ноён Мияги Кэнсүкэ  хүлээн авч, уулзаж байгаад талархал илэрхийлээд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хувьд Монгол Улстай олон жилийн туршид хамтын ажиллагааг өрнүүлж ирснийг онцлож, эрүүл мэндийн салбар нь бидний хамтын ажиллагааны чухал салбарын нэг болохыг хэлэв. Цаашдын хамтын ажиллагаа улам бэхжиж, эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яамны зүгээс дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Танака Шиничигийн хувьд ЖАЙКА-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын даргаар 2,5 жил ажиллаад буцаж байгаа ба энэ хугацаанд Эрүүл мэндийн яамны зүгээс нягт хамтран ажиллаж, бүх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн болохыг онцлон тэмдэглэв. Мөн өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Ерөнхий боловсролын хоёр сургууль дээр  Япон Улсын төрийн бус байгууллагатай хамтран шүдний үзлэгийг амжилттай хийж, дуусах шатандаа орсон болохыг тэмдэглэж цаашид хүүхдийн шүдний өвчлөлийн тал дээр хамтран ажиллах боломжтой гэдгээ дуулгалаа. Сайд Т.Мөнхсайхан уулзалтын үеэр, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт дээр анхаарах хандуулж ажиллахаа уламжлаад цаашид ЕБС-ийн үдийн хоол, эрүүл мэндийн боловсрол олгогч багшийг бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулж, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг сургуулийн насны хүүхдэд эхлүүлэх болсон талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах тал дээр ЖАЙКА-тай хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хүрэн манжингийн ашигтай чанар, харш нөлөө
Оксфорд: Монгол Улс кибер аюулгүй байдлыг хангах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай
Уул уурхайн олборлолтын хэмжээ 2024 онтой харьцуулахад 1.3 сая тонноор өссөн гэв
Сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан хангамж зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?