HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Улаанбаатар хот “Азийн тэсвэртэй хотууд” төсөл хэрэгжих тав дахь хот болно

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 23

НЗДТГ болон Азийн сан хооронд “Азийн тэсвэртэй хотууд” төслийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор нар гарын үсэг зурав.

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар Улаанбаатар хот “Азийн тэсвэртэй хотууд” төсөл хэрэгжих тав дахь хот болж буй. Мөн дараах үндсэн гурван чиглэлд хамтран ажиллана. Тодруулбал, 

  • Үйл ажиллагааны чиглэл 1: Төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, хот төлөвлөлттэй холбоотой үйл явцыг дахин загварчлах замаар хот төлөвлөлтийг сайжруулах; 
  • Үйл ажиллагааны чиглэл 2: Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлэх замаар хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах;
  • Үйл ажиллагааны чиглэл 3: Гамшгийн эрсдэлийн менежмент болон байгаль орчны тогтвортой байдлыг бэхжүүлэх замаар боловсрол, технологи, олон нийтийн оролцоог дээшлүүлэх чухал ач холбогдолтой.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр төслийн санхүүжүүлэгч АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг, төслийн хэрэгжүүлэгч Жэй Эс Ай сургалт, судалгааны хүрээлэн болон Азийн санд талархал илэрхийлэн “Азийн тэсвэртэй хотууд” төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэлийн төрийн захиргааны албан хаагчид, иргэд, олон улсын байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөллүүдтэй хамтран тодорхойлсон нь бусад төслөөс онцлог боллоо. НЗДТГ нь Азийн сантай хамтран 10 гаруй жил олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ажилласныг дурдахад таатай байна. Энэ удаагийн төсөл нь бидний хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээв. 

Түүнчлэн энэхүү төсөл нь 2027 оны дөрөвдүгээр сар хүртэл хэрэгжих ба төслийг амжилттай хэрэгжүүлэхэд талуудын хамтын оролцоо чухал үүрэг гүйцэтгэх тул нийслэлийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

MORNING BIRD | Л.ӨЛЗИЙТӨГС “Одоо ганцхан”
ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Дарьганга хуримын ёсон
Цахим худалдааны тэргүүлэгч платформ Taobao Монголд албан ёсоор нэвтэрлээ
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
Поп од Леди Гага жирэмсэн болсон гэх цуурхалд хариу өглөө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?