HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

ХОШИН ӨГҮҮЛЛЭГ | “Инээдэггүй хүн”-ийг инээлгэхээр…

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 23
Аливаа асуудлын гол цөмийг хошин үг, үйлдлээр төлөөлүүлж бичих нь хошин буюу шог өгүүллэгийн онцлог. 

Монголын шог, хошин төрлөөр голчлон бичдэг шилдэг зохиолчдын нэг эрхэм бол Ж.Барамсай. 1970 оноос уран бүтээлээ эхэлж, “Хэцүү урилга”, “Хөшиг нээвэл нууц задарна”, “Санал гомдлын дэвтэр”, “Эмд ордог өвс”, “Цүнхтэй инээд”, “Биегүй сүүдэр” зэрэг ном хэвлүүлсэн байна. ”Үхэр бол мал мөн” гэдэг өгүүллэгээрээ ихэд нэрд гарсан тэрээр 1951 онд Архангай аймагт төрсөн. 1973 онд УБДС-ийн монгол хэл-уран зохиолын ангийг төгссөн. Өнөөдөр уншигчдадаа МЗЭ-ийн шагналт, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт зохиолч Ж.Барамсайн “Инээдэггүй хүн” хошин өгүүллэгийг хүргэж байна.

ИНЭЭДЭГГҮЙ ХҮН

Кинонд алиалагчийн хошин дүр бүтээх жүжигчин шалгаж байгаа сургаар Бор бид хоёр үзээд алдахаар шийдэв. Насандаа инээж үзээгүй болов уу гэмээр хөмсгөө эрчилсэн бүдүүн шар хүүхэн шалгалтын комиссын ахлагч ажээ. Бор бид хоёр тахианы өндгийг хоёр талаас нь хайр найргүй өшиглөхөд өндөг хагаралгүй гутлууд минь ханз үсэрч байгаа хошин этюд үзүүлээд дуустал,

-Ийм юманд хэн инээх болж байна. Тэгж наргихгүй ээ хонгорууд минь гээд хүүхэн бяцхан толь гарган уруулаа будаж эхлэв. Тэгэхлээр нь би чийдэнгийн бүрхүүлээс хөлийнхөө хурууны салаавчаар дүүжлээд Борын үснээс шүдээрээ зуун өргөж, Бор гитар тоглон “Гайхмаараа”-г дуулах агшинд би нэг гартаа цаас барьж нөгөө гараараа хоёр биеийнхээ нөхөрсөг шогийг татаад бууж ёслохдоо агаарт гурав эргээд газардлаа. Хүүхэн биднийг тун ёозгүй ширвээд,

-Больж үз дээ, дүү минь. Та нарын энэ хачин юманд би л лав мушийх ч үгүй юм байна гэснээ “Ондоо үзүүлчихээр юм алга уу?” хэмээн уцаарлалаа. Үүнийг сонсоод бид хоёр өөр нэг номер үзүүлэхээр шийдэв. Би төө хэрийн урт хадаас авчирч Борын энгэрт том одон хадаж араар нь цухуйсан үзүүрийг нь нугалж цохив. Тэгээд Борыг өргөж толгой дээрээ гишгүүлж хөрзөөр илбэ хийж мань эрийг галтай гурван цуцлаар жонглёр хийлгэв. Тэгэх зуур миний ам бас л дуугүй байсангүй, хамгийн инээдтэй явган шог яриад, арван зургаат товшиж дэвхцэхдээ бүх хувцсаа тайчин зөвхөн дотуур өмдтэйгээ үлдлээ.

-Яасан заваан юм бэ? гэсэн зэвүүцлийн дуу гарсан нь мөнөөх ахлагч хүүхнийхээс ондоо хэнийх байх билээ. Та хоёр чинь хүн жуумганачихаар ч юм үзүүлж чадахгүй хүмүүс шив. Дахиад юу ч байхгүй биз дээ гээд хөмсөгнийхөө үсийг нарийхан хавчаараар түүж гарлаа. Энэ удаа бид осолтой тоглоомоор оролдохоор зориглов.

Би толгойгоо уруу нь харуулаад таазан дээгүүр явахдаа шүдээрээ Борын хамарнаас зуугаад тэр хоёр хөлдөө найм найман цагираг эргүүлэн зүүн гартаа сэлэм бариад баруунаараа шидсэн бөмбөлгийг цавчиж дотроос нь гарсан хөөсөөр би “Инээдэм мандтугай” гэсэн үгийг бичин агаарт хөвүүллээ. Яг дуусдагийн даваан дээр таазны шавар нурж бид хоёр нэлийтэл шалан дээр ойчлоо. Гэтэл Борын нүүр ар талдаа гарч нэг нүд нь хөмсөгнийхөө дээр нөгөө нь хацарныхаа дор унжжээ. Харин миний хүзүү цээж рүүгээ ороод толгой эрүүнээс дээш мөрнөөсөө чүү ай цухуйж байв. Гэнэт ха ха ха..хи хи хи, ёо ёо элэг элэг! Ёстой инээдтэй гэсэн шалгаж байгаа хүүхэн даргын дуу чихэнд нэг тодрон бүдгэрэн байлаа. Тэгээд юу олсныг бүү мэд, нэг мэдэхнээ гэмтлийн эмнэлгийн орон дээр би ухаан орж билээ.

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт таван компани шалгарлаа
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
МАРГААШ | Нийтийн тээвэр дараах 18 чиглэлд үнэгүй үйлчилнэ
“Зудын нөхцөл байдлын улмаас зарим сурагч сургуульдаа ирж чадахгүй байна”
ТАНИЛЦ: Улс тунхагласны баяраар амрах боомтууд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?