HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

ШҮЛГҮҮД | Есөн сарын намар ерөөс нэг л уйтай…

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 16
Найраг дуу шиг намрын өдрүүд үргэлжилсээр... Дулаахан өнгөтэй энэ улирал нэг л уйтай. Энэ өдрүүдийн мөн чанарыг эдгээр шүлэгнээс бас тольдож болох юм шиг...

Г.Аюурзана – Миний дургүй сарууд

ЕСӨН САР…

Есдүгээр сард би ёстой дургүй.

Яасан гэж түүнд дургүйцнэ вэ?

Есдүгээр сар надад ямар гэм хийлээ? 

Их гэм хийсээн, гэм хийсэн,

Ийм л тэнгэрийн доор би хамгийн их архи уусан,

Халамцаад инээж (маш их инээсэн),

Согтоод дуулж (хэтэрхий их дуулсан),

Сүүлдээ уйлж, харин уйлахдаа

Сүрхий эр хүн байх гэсэндээ нулимсаа нуусан…

Нууж дотроо гашуу оргитол барьсан

Нулимс минь намайг эрүүл болгосон…

Сэргэж аваад нэг томоос том навчин дээрээс

Сэтгэлийнхээ жинхэнэ төрхийг харсан.

Сэтгэлийн минь жинхэнэ төрх 

Алтан цох байсан…

Үгүй дээ, миний дургүй сар

Есөн сар биш юм байна.

Ц.Дэлгэрмаа : Улаан цэцэг 

Уйтгартай энэ улаан цэцгийг
Би ургуулсан юм
Удаан ширтэж суухдаа 
Нулимсаараа усалдаг юм
Уруулынхаа хэлбэрээр дэлбээг нь урлаад
Зүрхнээсээ дусаан тордсон юм
Намар байдгийг албаар мартаад
Навчсын өнгөөр ишийг нь бүрсэн юм

Р.Эмүжин – Эх нутагт минь намрын өдрүүд ирнэ 

Эх нутагт минь намрын өдрүүд ирнэ 
Ээжийн минь сэтгэл навчсын гунигаар шуурна 
Энгэр юүг нь түшээд уйлмаар бодогдоно 
Эрхэлж өссөн насаа дурсмаар санагдана 
Эх оронд минь намрын салхи үлээнэ
Элс нүүдэллэж, говьд тэмээ буйлна 
Даруухан бор толгодод нар хоргодож өнжинө 
Дасахаас айдаг зүрх минь хэн нэгнийг үгүйлнэ 
Уул талаар намрын будан татна 
Уугаад суухад сэтгэлд будан татна 
Улирлын өнгөөр тэнгэр нүүнэ 
Учирлын холоос нутгаа санана

Д.Урианхай – Намрын навчинд өргөх шүлэг 

Ургаж өөдлөөд, унаж газарладаг
Учир тавилантай шаргал навчисаа!
Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би
Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа!
Тормойх оддоос шүүдэр тосон
Тоонон дээр шуугихыг чинь олон сонссоон би!
Цагийн шүүдрийг сүү шиг шимж
Цангасан шувуу шиг газраа тэвэрч дээ, навчис минь!
Өнөө уналаа ч маргааш ургадаг
Өөдийн заяатай шаргал навчис аа
Салхины ая даахгүй хийсэхийг чинь харахад
Санааны үзүүрт хөндүүр л байна даа
Хөр цас, хүйтэн сэрүүнд нөмөр бараадах навчсыг
Хөөрхийлж дотроо өрөвдөх л юм даа би
Өөртөө элбэгхэн зай олоод шороо үргээлгүй өнгөрье дөө
Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ!

Л.Хасар : Усан үзэмнээс нарны нулимс амтагдана 

Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана
Тойрмын бараанаас туучаад өнгөрсөн тэмээ амтагдана
Өндөр холын одноос гэрэл амтагдана
Өнгөрсөн цагийн дурьтатгалаас гэнэн амтагдана

УНТЭ цацраг идэвхт бодис ашиглан эрт илрүүлж оношлох хоёр дахь аппаратаа хүлээн авлаа
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийг маргаашаас авч эхэлнэ
ОХУ-ын Сангийн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Хэрэг “хэргээ” гүйцэтгэсэн үү
Өмнө Солонгост осолдсон онгоцны хар хайрцаг олджээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?