HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан авто зам засварын компаниудын удирдлагатай уулзлаа. Нийслэл энэ онд нийт авто замын 70 гаруй хувийг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сар хүртэл 65 байршилд авто замыг шинэчлэх юм. Ингэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагын дагуу бродюрыг шинэчилнэ. Харин ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.

Тодруулбал, Барилга хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байхаар баталсан. Энэ стандартын дагуу хуучин бродюр дээр авто замыг асфальтаар хучихад бродюрын өндөр 7-8 см болдог. Тиймээс авто зам засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхдээ стандартад нийцүүлж бродюрыг сольж байгаа юм.

Тэгвэл ирэх даваа гарагт Барилга хот байгуулалтын сайд бродюрын “MNS”стандартыг өөрчлөхөөр болжээ. Үүнтэй холбогдуулан ирэх жил Улаанбаатар хот төсөвтөө бродюрын мөнгө тавихгүй гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцолж байв.

Тэрбээр “Энэ жил бид Улаанбаатар хотын төв магистраль авто замуудыг шинэчилж, дуусгана. Ирэх жил гэр хорооллын дундах авто замыг шинэчилнэ. Бродюрын стандартад өөрчлөлт орж байгаатай холбогдуулан одоо авто замын ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд хуучин бетон бродюрыг хоёр хэсэгт хуваан ангилна. Нэгдүгээр зэргийн буюу дахин ашиглах боломжтой бродюрыг нийслэлийн Замын хөгжлийн газарт хүлээлгэн өгнө. Харин хоёрдугаар зэргийн буюу дахин ашиглах боломжгүй бродюрыг Морингийн давааны барилгын материал дахин боловсруулах газарт хүлээлгэн өгнө. Ирэх жил “Туулын хурдны зам”, “Улаанбаатар хотын тойрог хурдны зам”-ын ажлууд эхэлнэ. Ирэх жил хийх авто зам, засварын төсөвт шинээр бродюрын мөнгө тавихгүй гэдгийг мэдэгдье” гэлээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн үүсмэл хогийг цэвэрлэлээ
Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэ
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өсжээ
ТАНИЛЦ | Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
Сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой авлигын мэдээллийг 110 утсанд мэдээллээрэй.
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?