HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Англи хэлний багш нарыг чадавхжуулах, орон нутагт ажиллуулах хөтөлбөрийг дэмжинэ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 06

Боловсролын сайд П.Наранбаяр АНУ-ын Англи хэлний институт /ELI/-ын Монгол дахь салбарын захирал Крэг Портэлийг хүлээн авч уулзав. Тус институт нь Боловсролын яамтай 28 жилийн турш хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд 700 гаруй мэргэшсэн багш болон заах арга зүйн мэргэжилтнүүд нь Монголд ирж, нийслэл болон орон нутагт англи хэлний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн юм.

Хамтын ажиллагааг улам батжуулж 2020 онд Боловсролын яам, АНУ-ын Англи хэлний институт хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Одоогийн байдлаар 20 орчим багш Улаанбаатар, Дархан хот болон Завхан, Говь-Алтай аймагт ажиллаж, англи хэлний багш нарыг чадавхжуулах, заах арга зүй, ур чадварыг сайжруулах үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

Уулзалтын үеэр Крэг Портэл хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа яамны дэмжлэгийг хүсэж буйгаа илэрхийлэв. Англи хэл сурахын ач холбогдлыг чухалчилж, бодлогын хэмжээнд авч үзэж байгаа тул хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг Боловсролын сайд хэллээ. Түүнчлэн үйл ажиллагаагаа улам тэлж багш нарын тоог нэмэгдүүлэх, тэднийг хөдөө орон нутагт түлхүү ажиллуулахыг онцлон хүсэв.

БОЛОВСРОЛЫН ЯАМ

ДЦС-5 төслийн урьдчилсан шалгаруулалтад гурван оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтжээ
ЭРҮҮЛ МЭНД | Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хэрхэн хамрагдах вэ
РЭГДЭНДАГВА | “Утгын чимэг-2024” наадмын тэргүүн өгүүллэг
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут тарина
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
GenZ ажиглагч | Монголчууд “дасчихсан”
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | 10.000.000
GenZ АЖИГЛАГЧ
Osceola Magic баг хамгаалалтын үнэлгээгээр NBA G League-ийг тэргүүлж байна
Спорт
У.Хүрэлсүх ажлаа өгнө гэв. Одоо юу болох вэ
Улс төр
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?