HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Хөдөлгөөн заслын мэргэжлийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлнэ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 06

Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын Жүдо бөхийн шигшээ багийн терапист Масатоши Нишикидо, Токио Ариаке их сургуулийн профессор, АШУҮИС-ийн зочин профессор Нобуёши Күме, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч Г.Мөнхзул, профессор Д.Цэнд-Аюуш нарыг хүлээн авч уулзан, хөдөлгөөн заслын хөтөлбөрийн талаар ярилцав.

Масатоши Нишикидо нь АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн Уламжлалт бариа заслын тэнхимд багшилдгаас гадна “Парис-2024” Олимпын наадамд Монгол Улсын Жүдо бөхийн үндэсний шигшээ баг болон мөнгөн медальт Б.Баасанхүү тамирчны терапистаар ажиллажээ. Харин анагаах ухааны доктор Нобуёши Күме нь Токио Ариаке их сургуулийн Жүдо бариа заслын тэнхимд багшилдаг бөгөөд Уламжлалт анагаах ухааны заслын талаар мэдээлэл өгч, уг хөтөлбөрт дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж буйгаа илэрхийллээ.

Спортын анагаах ухаан буюу бэртэл гэмтлийн эмчилгээ, хөдөлгөөн засал нь чухал ач холбогдолтой тул яамны зүгээс дэмжин ажиллана гэдгийг Боловсролын сайд хэлэв. Мөн энэ чиглэлийн мэргэжилтнүүд Боловсролын зээлийн сангаар Япон Улсад магистрын сургалтад хамрагдах боломжийг судалж, уялдаатай ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

АШУҮИС-иас Япон Улсын Токио Ариаке их сургуультай хамтран Уламжлалт анагаах ухааны заслын чиглэлээр бакалаврын боловсролтой мэргэжилтэн бэлтгэх хамтарсан сургалтын олон улсын хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төгсөгчид нь бүгд эрүүл мэнд, боловсрол, спортын салбарт ажиллаж байгаа юм. Мөн Токио Ариаке их сургуулийн багш, профессорууд хичээлийн жилд хоёр удаа Монголд ирж жүдо бариа заслын мэргэжлийн хичээл заан, оюутнууд нь эмнэлзүйн дадлага хийдэг байна.

БОЛОВСРОЛЫН ЯАМ

Реппер Эминем “Houdini” нэртэй шинэ дуугаа цацлаа
“ЗӨВ ХООЛЛОЛТ” бол утаанаас хамгаалах энгийн боловч үр дүнтэй арга
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АСУУДЛААР АЖИЛЛАВ
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо
Өнөөдрөөс эхлэн түр хаагдах замууд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?