HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Улаан бурхны халдварын дэгдэлт ба анхаарах зүйлс

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 04
Улаан бурхны халдварын тухай болон урьдчилан сэргийлэх зөвлөмжийг "Цахиур Төмөр" эм зүйн байгууллагаас мэдээлснийг хүргэе. 

Улаан бурхан нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг вируст халдварын нэг. Улаан бурхан нь ихэвчлэн бага насны хүүхэд, дархлаажуулалт хийлгээгүй болон дархлаа нь сул хүмүүсийн дунд маш хурдан тархдаг халдвар. Халдварлахдаа агаар дуслын замаар халдварладаг тул хичээл эхэлж, олноороо цуглаж байгаа үе нь хамгийн аюултайд тооцогддог.  

Улаан бурхны шинж тэмдэг нь халдвар авснаас 4-11 дэх хоногт илэрнэ. Үүнд: 

  • Халуурах  
  • Нүдний салст үрэвсэх  
  • Хамраас нус гоожих  
  • Ханиалгах  
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх  
  • Толбот гүвдрүүт тууралт нүүрнээс эхлэн бүх биеэр дээрээс доош 7-18 дах хоногоос туурна  
  • Хүүхэд сульдаж ядрах 
  • Гэрэлд нүд гялбах шинж илэрнэ. Хэрэв бага насны хүүхдэд эдгээр шинж илэрвэл яаралтай эмчид хандаарай.  

Мөн дархлааны эрхтэн системийн нэг болох Дэлүүг ихээхэн гэмтээдэг.

Улаан бурхан хүүхдэд хүндэрсэн тохиолдолд :

  • Уушгины хатгалгаа,  
  • Тархины эдийн үрэвсэл 
  • Дунд чихний үрэвсэл 
  • Ларингит зэрэг ноцтой хүндрэл үүсгэж болзошгүй

Иймд улаан бурхнаас урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв аргад тооцогдож байна.  

Яагаад хичээл эхлэхэд дархлаа дэмжих хэрэгтэй вэ? 

Сургуулийн орчинд хүүхдүүд олон төрлийн нян, вируст өртдөг. Олон хүүхэд ойрхон байх нь ханиад, томуу зэрэг өвчин авах магадлалыг ихэсгэдэг. Хүчтэй дархлааны систем нь эдгээр халдваруудаас хамгаалах хамгаалалтын механизм болдог тул та хүүхдийнхээ дархлааг сайжруулснаар тэдний өвчлөх магадлалыг бууруулаад зогсохгүй өвчилсөн тохиолдолд хурдан эдгэрэхэд нь тусална.

Хэрхэн дархлааг сайжруулах вэ? 

Улаан бурхан нь амархан халдварладаг учир хүүхдүүдээ хамгаалахын тулд дархлааг нь дэмжих шаардлагатай байдаг.  Чанартай нойр, шим тэжээлтэй хоол хүнс, дасгал хөдөлгөөн, тогтмол гарын ариун цэврийг сахих шаардлагатай.

Боловсролын чанарын ялгааг арилгах чиглэлээр Дэлхийн банктай хамтарна
ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛАМЖЛАЛТ ХЭЛ ХУУРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
Мексикт анхны эмэгтэй ерөнхийлөгч сонгогдсоноос хэдхэн цагийн дараа эмэгтэй хотын дарга нь амь үрэгджээ
“Дуудлага” ур чадварын анхдугаар уралдаан шилдгүүдээ шалгарууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?