HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Хүүхэд бүр тэгш эрхтэй” хүүхэд хамгааллын зөвлөгөөн Хөвсгөл аймгийн Тариалан суманд зохион байгуулагдлаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 04 сарын 23

“Үзэсгэлэнт Амитава” НҮТББ-аас Хөвсгөл аймгийн Тариалан суманд энэ сарын 15–16-ны өдрүүдэд “Хүүхэд бүр тэгш эрх, оролцоо – Хүүхэд хамгаалал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн 8–12-р ангийн сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, төрийн албан хаагчид, төлөөлөл, эцэг эх, асран хамгаалагчид зэрэг 300 гаруй оролцогч хамрагдсан бөгөөд хүүхдийн эрх, тэгш оролцоо, хамгаалал, сэтгэл зүй, эрүүл мэнд, хууль эрх зүйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хүрээнд сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

12 хүүхэд өөрсдийн санал санаачилгыг шат шатны байгууллагад илэрхийлж, бодлого тодорхойлогчдын анхааралд хүргэсэн нь зөвлөгөөний онцлох хэсэг байв. Мөн ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголт, өөрийгөө илэрхийлэх ур чадвар, нөхөн үржихүйн боловсрол, хууль эрх зүйн зөвлөгөө зэрэг олон чиглэлээр сургалтыг зохион байгууллаа. Бага ангийн сурагчдад буюу 10 бүлэгт амны хөндийн эрүүл мэндийн практик сургалт, хийж зорилтот бүлгийн хүүхдүүдэд шүдний үзлэгийг “Med help” болон “Tooth Tooth care dental clinic” эмнэлгийн эмч нар зохион байгуулж, 55 хүүхдэд фтор түрхлэг тавьж, зөвлөгөө өгч ажилласан ба ахлах ангийн хөвгүүдийг дотуур үзлэгт хамруулжээ.

Зөвлөгөөнд дараах мэргэжилтнүүд оролцож, илтгэл тавьж, туршлага солилцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Үүнд:

• Д.Ундраа – ХЭҮК-ын Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн

• Ч.Лхагвасүрэн – “Үзэсгэлэнт Амитава” НҮТББ-ын тэргүүн, Тариалан сумын ИТХ-ын төлөөлөгч

• Ж.Үйлст – Сэтгэл зүйч

• Л.Нямдулам – “Энэрэл” эмнэлгийн хүний их эмч

• Ж.Буянтөгс – Кино найруулагч

• Т.Ууганчимэг – “Tooth care dental clinic эмнэлгийн шүдний эмч, нүүр амны эрүүл ахуйч

• Б.Ганзориг – Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын УСШУ тасгийн дарга

• Б.Бямбахишиг – Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн

• П.Эрхэмбаяр – Өмгөөлөгч

• Д.Дамдинсүрэн – “Gej yu ve”хамтран үүсгэн байгуулагч, “Paddle Mongolia” компанийн гүйцэтгэх захирал нар оролцлоо.

Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна
Ирэх онд Монгол Улсад анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг хийнэ 
Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулж байна
Монгол хэл бичгийн шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ
Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?