HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Дэлхий дээрх  хамгийн сонирхолтой таван жижиг буудал

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 08 сарын 29

Дэлхий дээр бидний мэдэхгүй олон гайхширал төрүүлэм зүйл бий. Тэгвэл хамгийн сонирхолтой таван жижиг буудлыг хуваалцъя.

  1. Унтлагын лаборатори 

Зүүн хойд Фүкүокагаас Хоккайдо арал хүртэл Япон улс даяар тархсан 13 салбар зочид буудал бүхий сүлжээ нь “Есөн цаг” нэртэй унтах лабораторитой. Энэхүү унтлагын бүхээгүүд нь үйлчлүүлэгчдийн унтлагыг мэдээллийг хадгалдаг гэдгээрээ онцлогтой. Шинагава станц болон Акасака салбарууд нь зочдод “9 цагийн нойр шалгах” үйлчилгээг санал болгодог бөгөөд мэдрэгч төхөөрөмж нь амьсгалын хэмнэлээс эхлээд нүүрний хувирал хүртэлх бүх зүйлийг илрүүлж, зүрхний цохилтыг хянаж, бүр хурхиралтыг ч бичиж авдаг байна. Ихэнх аялагчид сайн амралт гэхээсээ илүү аль болох хямд төсвийг чухалчилдаг тул “Есөн цаг” нь шинэлэг сонголт юм. 

  1. Тэнгэрт авирах нь 

Перу улсын Сакред хөндийд, хадан хясаанаас бэхлэгдсэн унтлагын “хорго”-нд унтах нь хүн бүрийн хүсээд байх зүйл биш ч адал явдлаас адреналин авдаг хүмүүсийн зорих газар яалт ч үгүй мөн. 

400 метрийн өндөрт бэхлэгдсэн энэхүү зочид буудалд хүрэх цорын ганц арга зам нь хад руу авирах явдал юм. Гэсэн хэдий ч ямар нэгэн ууланд авиралтын гойд туршлага шаардлагагүй бөгөөд эрүүл мэндийн асуудалгүй, өндрөөс айдаггүй байхад л хангалттай. Капсул бүр нь хувийн угаалгын өрөөтэй бөгөөд нар мандахад шилэн хоргоноос орчин тойрноо бүтнээр нь харах боломжтой аж. 

  1. Цөл дэх баянбүрд 

Тубо зочид буудал нь Колумбын хоёр дахь том цөл, тод ододтой тэнгэрээрээ алдартай Татакаогоос ердөө 10 минутын зайд оршдог. Аялагчид Татакаогийн байгалийн өвөрмөц тогтоцтой газруудаар зочилсныхоо дараа энэхүү бяцхан, агааржуулагчтай өрөөнүүдээс сонгон өдрийн ядаргаагаа тайлдаг. Нийт 37 капсул өрөөтэй бөгөөд эдгээр нь дотроо хоёр хүний зайтай, бетон хоолойгоор хийгджээ. 

  1. Байгальтай уусах уу? 

Канадын Ванкувер арал дээрх зул сарын гацуур шиг шилмүүст моддын дунд өлгөгдсөн амралтын газар нь нойрсож буй шувуудын дунд халхавч дотор хөвж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Анхны бөмбөрцөг буудал нь 25 жилийн өмнө эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, Канадын ой моддын онгон байдлыг хадгалах хүсэл эрмэлзэлд тулгуурлан бүтээгджээ. Өрөөнүүдээс гараад мөн сүүдрэвчтэй цэцэрлэг, уушийн газар, ресторан байдаг. 

  1. Унтахын өмнөх уншлагын цаг 

Хятадын зүүн нутгийн Жэжян мужид байдаг уламжлалт модон фермийн байшин 2019 онд капсул зочид буудал, номын дэлгүүр, олон нийтийн номын сан болон дахин нээгджээ. Хулсаар хийсэн номын тавиуриудын хооронд нуугдсан нэг орны хэмжээтэй жижиг тасалгаанд 20 хүн унтах багтаамжтай. Энэхүү алслагдсан барилгын шалнаас тааз хүртэлх тунгалаг хавтангууд нь шөнийн цагаар сүм хийд мэт гэрэлтэж, тойрон хүрээлэх уулархаг байгаль тодорч үзэгддэг байна. 

Эх сурвалж – https://www.bbc.com/travel/article/20240820-eight-of-the-worlds-most-extraordinary-tiny-hotel-rooms 

Бэлтгэсэн дадлагажигч оюутан Э.Номин

Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа
Гал сөнөөгчдөд туслах “FireBot” нэртэй ухаалаг робот бүтээжээ
Энэ сарын 23-нд бүх нийтээр амарна
БОАЖЯ: Амьтны тухай хуулийн 35.1-д заасны дагуу ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрөл олгож болно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?