HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Телеграмын үүсгэн байгуулагч Павел Дуровт эрүүгийн хэрэг үүсгэн Францаас гарахыг хориглов

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 08 сарын 29

Телеграмын босс, үүсгэн байгуулагч Павел Дуровыг мессеж программ дахь зохион байгуулалттай гэмт хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд Францад албан ёсны мөрдөн байцаалтад оруулсан гэж Парисын прокурор мэдэгдлээ. Тэрбээр Орос гаралтай тэрбумтан ч Францын иргэншилтэй юм. 39 настай Дуровыг цагдан хориогүй ч шүүхийн хяналтад байгаа бөгөөд таван сая еврогийн (4,2 сая фунт стерлинг; 5,6 сая доллар) барьцаа төлж батлан даалтад гарах ёстой гэжээ.

Дуровыг өнгөрсөн бямба гаригт Парисын хойд хэсэгт байрлах Ле Бурже нисэх онгоцны буудалд ирэхэд нь уг програмтай холбоотой гэмт хэргийн үндэслэлээр саатуулж, долоо хоногт хоёр удаа цагдаагийн газарт өөрийн биеэр ирэх мөн тухайн нутаг дэвсгэрээс гарахыг нь хориглосон байна.

Парисын прокурорын газраас лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ прокурорууд Дуровыг дараахь гэмт хэрэгт холбогдуулан албан ёсны мөрдөн байцаалтад хамруулсан гэж мэдэгджээ.
– Зохион байгуулалттай бүлэглэлийн хууль бус гүйлгээг идэвхжүүлэхийн тулд онлайн платформыг удирдахад хамтран оролцох
– Эрх баригчидтай харилцахаас татгалзах
– Хүүхдийн бэлгийн мөлжлөгт хамаарах зургийг гэмт хэргийн зохион байгуулалттайгаар тараахад оролцсон гэх гурван үндэслэлээр шалгаж байгаа аж.

Францад албан ёсны мөрдөн байцаалтад орох нь гэм буруутай гэсэн үг биш. Эсвэл шүүх хуралдаанд хүргэх албагүй боловч шүүгчид мөрдөн байцаалт явуулахад хангалттай хэрэг байгаа гэж үзэж байгаа юм.

Дуров сүүлийн үеийн үйл явдлын талаар олон нийтэд ямар ч тайлбар хийгээгүй байна.
Түүний өмгөөлөгч Давид-Оливье Камински хэлэхдээ Телеграм нь Европын дижитал зохицуулалтыг бүх талаараа дагаж мөрддөг бөгөөд бусад нийгмийн сүлжээнүүдийн адил стандартад нийцдэг гэжээ.

Эх сурвалж: BBC

ЦАГ ҮЕ | Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг ямар компаниудад зарсан бэ
Жюү жицүгийн тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
2025 оны эхний арван сарын байдлаар хүүхдийн эрхийг зөрчих 6507 зөрчил бүртгэгджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдрөөс хүйтний эрч чангарна
Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлэв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?