HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

“ЭРСДЭЛД ТЭСВЭРТЭЙ МОНГОЛ УЛС” ОУ-ын форум зохион байгуулагдлаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 08 сарын 15

Монголын цорын ганц төрийн өмчит давхар даатгалын компани болох “Үндэсний Давхар Даатгал” ХК үүсэн байгуулагдсан 10 жилийнхээ ойн хүрээнд “ЭРСДЭЛД ТЭСВЭРТЭЙ МОНГОЛ УЛС” ОУ-ын форумыг зохион байгууллаа. Тус форумд АНУ, Швейцар, Англи, Франц, Солонгос, Хятад, Австрали, Беларусь, Сингапур, Вьетнам зэрэг арав гаруй улсын даатгалын мэргэжилтнүүд оролцож байгаагаараа онцлог юм. Мөн “Гамшгийн эрсдэлд тэсвэртэй Монгол улс”, “Хөгжиж буй орнуудын зах зээлд үзүүлэх үндэсний давхар даатгалын тогтолцоо түүний үүрэг оролцоо”, “Даатгагчийн баталгаа” сэдвүүдийн хүрээнд олон улсын болон дотоодын зах зээлийн туршлага, ололт амжилтын талаар мэдээлэл солилцох, үндэсний давхар даатгалын тогтолцооны багтаамжийг нэмэгдүүлэхэд форумын зорилго чиглэгдэж буй.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг хөнгөвчлөх зорилготой Малын индексжүүлсэн даатгал болон эрсдэлийн бусад даатгалыг Монгол улсад хөгжүүлэх, хүртээмжийн нэмэгдүүлэх, тулгарч байгаа сорилт, боломжийн талаар даатгалын салбарын оролцогчид, ОУ-ын мэргэжилтнүүд хамтран хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр сүүлийн жилүүдэд манай улсын уламжлалт мал аж ахуйд тулгарч байгаа байгалийн гамшигт эрсдэл тэр дундаа ган, зудын үед авах арга хэмжээг хөндсөн төдийгүй цаашид гамшгийн эрсдэлийн даатгалын бүтээгдэхүүний холбогдох эрхзүйн орчны сайжруулах, Малын индексжүүлсэн даатгалын болон бусад хэлбэрийн даатгалын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох зэрэг асуудлыг хөндсөн юм. 

“Үндэсний Давхар Даатгал” компанийн гүйцэтгэх захирал Б.ЖАВХЛАНТ:

10-15 жилийн томоохон эрсдэлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зориулж, даатгалын эрсдэлийн санг бий болгож, дараа нь учирсан том хохирлыг төлөхөд чиглэгдсэн ийм даатгалын бүтээгдэхүүн гэдэг дээр салбарын оролцогчид санал нэгтэй байгаа гэж ойлгож байгаа. Яг энэ чиглэлээр бодлого тогтоогч нар нийгэмдээ зөв ойлголтыг хамтарч түгээх нь бид нарын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Цаашлаад нийгмийн сэтгэл зүйд даатгалын боловсрол зэрэг то сорилтууд хүлээж байна хэмээв.

АНУ-ын “Дэлхийн гамшгийн эрсдэл ба ядуурлын төв”-ийг үүсгэн байгуулагч, доктор ЖЕРРИ СКИЙС:

Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжсэн монголд улсын малчдад учирдаг байгалийн шамшиг болох зудын эрсдэлээс хамгаалах эрсдэлийг шилжүүлэх хэрэгсэл болох даатгалын тогтолцоог бүрдүүлэхээр 2005 оноос эхлэн миний бие зөвлөхөөр ажиллаж байна. Энэ удаагийн форумаар бид малын индексжүүлсэн даатгалыг цаашид байгаль дэлхийн цаг уурын өөрчлөлттэй уялдуулан үнэлэлт дүгнэлт өгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах зэргийг хэлэлцэж байгаад таатай байна.

"Үндэсний Давхар Даатгал" ХК өнгөрсөн 10 жилийн хугацаанд Малын индексжүүлсэн даатгалыг орон даяар хэрэгжүүлж, давхардсан тоогоор 281 мянга гаруй малчныг хамруулж 26.3 тэрбум төгрөгийг малчдын нөхөн төлбөрт олгосон байна. 2024 оны цас зудны гамшигт нэрвэгдсэн 218 сумын 22 мянга гаруй малчин өрхөд давхар даатгалаас 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгох тооцоолол гараад байгаа аж. Энэ нь нийт даатгуулсан малчин өрхийн 62 хувийг эзэлж байгаа бөгөөд даатгалын салбарт олгож буй гамшгийн эрсдлийн хамгийн өндөр төлбөр гэдгээрээ онцлог. Уг нөхөн төлбөрийг ирэх есдүгээр сард малчдад бүрэн олгохоор ажиллаж байгаа аж.

Форумын үеэр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн 10 жилийн ойн баярыг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад даатгалын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, таниулан сурталчлах зорилготой “Миний мэддэг даатгал” сэдвийн хүрээнд гар зургийн уралдааны шагналыг гардууллаа.

Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх гурван томоохон төсөл 82-99 хувьтай хэрэгжиж байна
ӨНӨӨДӨР | Хорт хавдрыг эрт илрүүлбэл амь аврагдана
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүрэгт боллоо
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ХАН-УУЛ ДҮҮРГҮҮД ҮЕРИЙН ХАМГИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?