HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Реппер Травис Скотт хувийн усан онгоцны үймээний улмаас баривчлагджээ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 06 сарын 25

Рэппер Трэвис Скотт пүрэв гарагийн өглөө Флорида мужийн Миами далайн эргээс уягдсан дарвуулт завинд үймээн дэгдээн баривчлагджээ. Дараа нь түүнийг хоёр зүйлийн ял авахаас нь урьтаж 650 ам.долларын барьцаагаар сулласан гэж орон нутгийн цагдаагийн алба мэдээлэв.

Нэгэн иргэн шөнийн нэг цаг 44 минутад цагдаатай холбогдож “бүлэг хүмүүс завин дээр зодолдож байна” гэсэн мэдээлэл өгсний дараа жинхэнэ нэр нь Жак Бермон Вебстер II түүнийг баривчилсан гэж гэмт хэргийн тайланд дурджээ. 

Цагдаа нарыг хэргийн газар очиход реппер Скотт хөлөг онгоцны зорчигчид руу хашгирч байсан бөгөөд “түүний амнаас архины хурц үнэр сэртхийж байсан” гэв. Түүнийг баривчлан эрэг рүү дагуулахад тэр явах замдаа садар самуун үг ашиглан чангаар хашгирч байсан юм. Түүнийг цагдаагийн машинд суулгасан ч тэр буцан дарвуулт завь руу явахаар завдаж байжээ. Энэ бүхний дараа түүнийг цагдан хорьсон. 

Мэдээллийн дагуу Скотт дараа нь архи ууснаа хүлээн зөвшөөрч “Энэ чинь л Миами шүү дээ” гэжээ. Пүрэв гарагт түүний нарны шил, чихэвч зүүсэн байдалтай цагдан хориход авахуулсан зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Репперийн хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөх хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна.

Скотт нь өнөөгийн реп урлагийг байлдан дагуулаад буй хамгийн алдартай уран бүтээлчдийн тоонд дээгүүр жагсдаг бөгөөд тэрбээр жагсаалтыг тэргүүлж байсан гурван хөгмжийн цомогтой. Түүний тоглолт үргэлж өндөр хүлээлт, эрч хүчээр дүүрэн байдаг бөгөөд 2021 оны сүүлээр 10 шүтэн бишрэгч тоглолтын талбай дээр хэт шахцалдааны улмаас нас барж байсан харамсалтай мэдээ ч бий. 

Өнгөрсөн жил энэ үйл явдалтай холбоотой Скотт болон хөгжмийн фестивал дээр хамтарч ажилласан компаниудыг оролцуулсан том шүүх хурал болох байсан боловч цуцлагдсан. Гэвч тоглолтыг шууд дамжуулсан Apple компани болон фестивалын ивээн тэтгэгч Live Nation зэрэг компаниудад хохирогчдын ар гэрээс шүүхийн нэхэмжлэл ирүүлсэн. Тэдгээр 10 нэхэмжлэлээс, нэгээс бусад нь бүгд шийдвэрлэгджээ. 

Эх сурвалж – https://www.nytimes.com/2024/06/20/arts/music/travis-scott-arrested.html 

Бэлтгэсэн дадлагажигч оюутан Э.Номин

Япон улсын изюмисано хотын ахмад тамирчид төв аймагт зочиллоо
Нийслэлийн тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтад 848 оюутан материалаа ирүүллээ
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээ даваа гарагт эхэлнэ
ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар сарын 15- наас эхэлнэ
Гепатитын Д вирусын эмчилгээнд хэрэглэх БУЛЕВИРТИД эмийг татвараас чөлөөлөх тухай хэлэлцүүлгийг хийлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?