HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Дуучин Дуа Липа болон түүний найз залуу 1960 оны аяллын трендийг эргүүлэн авчирлаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 06 сарын 14

Өнгөрөгч мягмар гарагт Лондоны Сент Панкрас өртөөн дээр дуучин Дуа Липа болон түүний найз залуу Каллум Тернер нар Парис дахь аяллаасаа буцаж явахдаа папарацийнхны дуранд өртжээ. Алдартай хосуудын олны анхаарлыг булаасан зүйл нь ганцхан тэдний нэр хүнд байсангүй. Харин тэдний аялалынхаа үеэр өмссөн хувцас, загварын хэв маяг нь олон хүмүүсийн ярианы сэдэв болжээ.  

Тэдний хосолж өмссөн хоёр өөр өнгийн савхин хүрэмнээс гадна 60, 70-аад оныг санагдуулах хүмүүсийн сэтгэлд ойр үлдсэн нэг гоёл чимэглэл шууд л нүдэнд тусах аж. Нэг нэгнээс нь давхарлан зүүж орооцолдуулсан түлхүүрийн оосор, Hermès Twilly ороолтыг мөн л Hermès брендийн хар цүнхнээсээ зүүсэн байдал нь өөр нэгэн замбараагүй байдлын загварлаг хатан хаан болох алдарт Жейн Биркинийг санагдуулна. 

Харин түүний жүжигчин хос болох Тернер олон төрлийн өнгөлөг стикерээр дүүртэл нь чимэглэсэн мөнгөлөг Римова брендийн чемодан түрчээ. Ингээд л харахад хосууд Парисаас биш 1960-аад оны цаг хугацаагаар аялан ирсэн жуулчид гэж андуурагдахаар. 

Уг нь бол Тернерийн чемодан дээрээ наасан стикернүүд дунд нэг ч 1900-аад оны зураг байхгүй. Гэвч өнгө дүрслэлийн хувьд эдгээр зургууд тухайн үед Европын зочид буудлуудаас үнэгүй өгдөг байсан аяллын бэлгэ тэмдэг болсон стикернүүдтэй тун төстэй харагдана. Үнэхээр л 1900-ээд онд маркетингийн арга болгож гадаадын зочид буудлууд үйлчлүүлэгчиддээ үнэгүй стикер, постер тарааж, тэдгээрийг аялагчид гар тээшин дээрээ наадаг байжээ. 

Амьдрал улам л цахимжиж буй энэ үед, гарт баригдах, хуучны хийцлэлтэй зүйлсийн үнэ цэн улам дээшилж байгаагийн нэгэн жишээ нь энэ болов уу. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар л гэхэд Их Британийн пянзны худалдаа 1990 оноос хойш түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрчээ. Үүнтэй адилаар, дуучин Тайлор Свифтийн 2023 оны “Eras” тоглолтын үеэр шүтэн бишрэгчид инстаграм хаягаа солилцохын оронд гараар хийсэн бугуйвчнуудыг нэгэндээ бэлэглэсэн юм. 

Эх сурвалж – https://edition.cnn.com/2024/03/29/style/dua-lipa-callum-turner-lotw/index.html 

Бэлтгэсэн дадлагажигч оюутан Э.Номин

Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ
СПОРТ | “Парис-2024” олимпод манай хоёр дугуйчин өрсөлдөнө
Аюулт үзэгдэл, ослын 50 удаагийн дуудлага бүртгэгдэж, дөрвөн иргэнийг авран хамгаалав
“Паддингтон” мюзикль дуулж, бүжиглэж чаддаг алдарт баавгайн шинэ дүрээр тайзнаа гарлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?