HumanzHumanzHumanz
Хайх
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
Хайх
Follow US
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Метро барих төсөлд БНСУ-ын “Dohwa Engineering” компани зөвлөх үйлчилгээг үзүүлнэ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 06 сарын 11

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын “Dohwa Engineering”, “Korea national railway”, “Korea railroad corporation” “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа.

Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсад анх удаа 2 үе шаттай зохион байгуулсан. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр 11 улсын 20 компаниас ирүүлсэн техникийн саналыг хүлээн авсан.  Хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлаж, тавдугаар сарын 20-ны өдөр тендерийг нээхэд, 4 компани өрсөлдсөн. Тодруулбал, ОХУ-ын “NPS Engineering”, БНХАУ-ын “China Railway Design Coorporation”, “Guangzhou Metro Group” БНСУ-ын “Dohwa Engineering” сүүлийн шатанд өрсөлдсөн Үнэлгээний хорооноос БНСУ-ын “Dohwa Engineering” болон “Korea national railway”, “Soosung Engineering”, “Korea railroad corporation”  компаниудын хамтарсан консорциум хамгийн сайн үнэлгээ авч, метроны зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр болсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг “Dohwa Engineering” компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх, EPC тендерийн баримт бичгийг боловсруулна. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлнэ” гэв.

Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм.

“Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх хамтарсан түншлэлийн товч мэдээллийг хүргэж байна.

  • БНСУ-ын “Dohwa Engineering” компани нь Филиппин, Алжир, Панама улсуудад төмөр замын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай аж. Бүх төрлийн инженерингийн төслийг дотооддоо болон олон улсад хэрэгжүүлдэг байна.
  • “Korea National Railway” компани төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт, засвар арчилгаа, менежментийг хийдэг бөгөөд өндөр хурдны галт тэрэгний гурван төсөл хэрэгжүүлжээ. Азийн 15 улс, Европын 3 улс, Африкт , Өмнөд Америкт төмөр замтай холбоотой төсөл хэрэгжүүлжээ.
  • “Korea Railroad Corp” компани нь Манила хотын Метроны долоодугаар шугам дээр барилгын явцын зөвлөх үйлчилгээ болон оперешны зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа аж.  Солонгос улсад их багтаамжийн нийтийн тээврийн томоохон 15 төсөл амжилттай хэрэгжүүлсэн байна.
  • “Soosung Engineering” компани нь метро, төмөр зам болон бусад дэд бүтцийн төслүүдэд ТЭЗҮ, суурь судалгаа, дизайн хийдэг. Солонгос улсад 500 гаруй судалгаа хийсэн аж. Ази, Өмнөд Америк, Африк тивүүдэд сүүлийн 20 орчим үйл ажиллагаа явуулж байгаа аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
ОРОН НУТАГ | Ховд аймагт газар хөдөллөө
Чоно голын эрэг орчмын 45 тонн хогийг цэвэрлэв
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна
Үер усны аюулаас урьдчилан сэргийлж бэлтгэхийг анхааруулж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
Халхын голын байлдаанд оролцсон 102 настай сувилагч өөрийнхөө тухай жүжгийг үзлээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?