HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Б.Энхбаяр: Улс орнууд хар тамхины эсрэг дангаараа бус нийтээрээ хүчээ нэгтгэх хэрэгтэй байна

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 05 сарын 30

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулж буй Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эхэллээ.

Хурлыг нээж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр  хэлсэн үгэндээ хүн амын насжилтын хувьд харьцангуй залуу улс орны хувьд ирээдүй, хойч үеэ хар тамхины хор хөнөөлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж буйгаа дурдаад  энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар хамтдаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг тэмцэхийг уриалав.

Хар тамхины эсрэг нэг улс дангаараа тэмцэх биш нийтээрээ нэгдэж, олон талт мэдээллийг шуурхай солилцож, үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг Б.Энхбаяр сайд тодотгов.

Хурлын үеэр тус байгууллагын  Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч Пайтүн Махапаннапорн, Коломбын төлөвлөгөө байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бенжамин П.Рейэс нар нээлтийн үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордууллаа.

Коломбын төлөвлөгөө байгууллагад Ази, номхон далайн бүс нутгийн 28 Улс гишүүнчлэлтэй бөгөөд Монгол Улс тус байгууллагад 2004 онд гишүүнээр элсэн орсон юм.  Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хуралд тус байгууллагын гишүүн улсын төлөөлөгчид, ажиглагчаар оролцож буй олон улсын байгууллагын төлөөлөл болсон нийт 52 гадаадын зочид, дотоодын 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Коломбын төлөвлөгөө байгууллагын дэгийн дагуу Зөвлөлдөх хорооны хурлыг эх орондоо зохион байгуулж буй Улсад хурал даргалах эрхийг шилжүүлдэг бөгөөд  Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал даргалагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа томилогдлоо.

Өнөөдрийн хурлаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл хийв. Түүнчлэн тус хурлаар үргэлжлүүлэн Коломбын төлөвлөгөө байгууллагын дүрмийн өөрчлөлт, дотоод асуудлыг хэлэлцэхээс гадна цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гишүүн орнуудын төлөөлөл санал солилцож, жилийн тайлангаа хэлэлцэн баталлаа.

“Бүргэдийн баяр-2025” наадам Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно
Монополын эсрэг газар БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын ерөнхий газартай санамж бичиг байгууллаа
Онцгой байдлын албаны түүхэн музейд 2630 гаруй эд, зүйлс дэлгэгдлээ
“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна
ТТАХНЭ | 24 цагаар, харьяалал харгалзахгүйгээр гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?