HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

ШҮЛГҮҮД | Хажууд минь чи зүгээр л тавдугаар сар шиг өөдөөс ширтээд

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 05 сарын 30

Тавдугаар сар минь. Цэцэгсийн эмзэг дэлбээ шигээ дэндүү турьхан, тунгалагхан сар минь…

“Юу ингэтлээ бодоо вэ хайрт минь

Одоо амар

Юмс гэдэг заримдаа дандаа бидний бодсон шиг байдаггүй

Хажууд минь чи зүгээр л тавдугаар сар шиг өөдөөс ширтээд

Хавар ирж байна даа гэж бодогдох мэт тайвнаар инээмсэглээч

Өнөөдөр охин минь “А”үсэг үзсэн тухай

Өрөвдөөд гуамжны нохойг хүү минь хооллосон тухай

Үнэн сэтгэлээсээ юу ч юм наддаа яриач дээ 

Үг бүхэн уруулнаас чинь бус нүдээс чинь ундагийг чи мэддэг үү?”

Гэж хэлээд чи үсийг минь илэхэд

Үдшийн нам гүмд уруул минь зүрхэн хүрээ татуулаад

Үг бүхний шидийг мэдрэхээр өнөөх нүдээ би зөөлөн аньдаг.

Л.Лхагвасүрэн

***

“Унтаж байна уу?”…
“Үгүй” гэж чи хариулна.
Тавдугаар сарын цэцэгс
Дэлгэрэх үд дунд…

Нуурын эрэг дээр,
Нарны дор
“Ингээд нүдээ аниад
Энд би үхэж чадна” гэж чи хэлнэ.

Мики Рофү (1889-1964) – Япон

***

Гэзэгний үсээ сэгсэрч бороон дор хаврын охид зогсоно

Гоо сайхныг нь тэнгэр таалах мэт бороо зөөлхөн шивэрнэ

Өөртэй минь адил гуньж чаддаг охины тухай

Өөрт минь илүү сайхныг нээх мэт бороо шивэрнэ

Яг одоо би чиний нэрийг тэнгэрт хашгирч

Ягаахан усан хөшгийг цуу татан аянга болмоор байна

Тэгэхэд чи хэн рүү ус дуслуулан гүйж

Тэврүүлэхдээ нойтон цээжээ яаж наах бол оо!

А.Эрдэнэ-Очир “Тавдугаар сарын бороо“

                                ***

Тавдугаар сар…

Тавдугаар сар миний дургүй сар.

Тасарсан дэлбээтэй сарнай шиг турьгүй,

Тарчилсан зүрхтэй ядуу хөвгүүн шиг дөргүй,

Тарамдуу хэлбэрдэж бичсэн шүлэг шиг ургүй,

Тавдугаар сарыг ямар сар гэх вэ?

Би дургүй.

Барьж очсон цэцгийг минь

Базаад хогийн сав руу хаясныг үзээд л

Бардам зан олж биеэ татаж авсан аа.

Тэгээгүй сэн бол…

Тийм ээ, тавдугаар сар байсан аа.

Тэр миний дургүй сар гэж үү?

Г.Аюурзана “Миний дургүй сарууд”

                                    ***

Айсуй цагийн баяр

Цонхны цаанаас алагч үнээ цэцгийг үнэртэхээ байжээ

Тавдугаар сар гарсан нь

Шинэ зуун эхэлсэн мэт баясгаланг төрүүлэх ажээ

Тариачид цөм тосгоныг орхин одоод

Үдийн хойно гатлага онгоцоор ирж архи тээгээд буцах болжээ

Эмбүүл юүгээн алтан гадас одноос даруулан уясан тэд

Исгэмэл хүртэн шөнөжин дуулалдаад унтахдаа

Хаалгаараа хөлөө гаргаад

Оддын дундуур жийдэг гэнэм

М.Батбаяр

                             ***

Тагзны минь дээврийг салхи аваад хаячихлаа.

Тавдугаар сарын чийглэг улаан гар цамцны товч тайлж, цаагуур нь уруудлаа…

Малгай шиг хийссэн дээврээ би маргааш ѳглѳѳ эргүүлж тавьчихаад хүйтэн ус залгилна.

Энгийн нэг учрал шиг тавдугаар сар эхүүн үнэрээс ѳѳр гойд зүйлгүй ээ…

Х.Нямхишиг “Тавдугаар сарын бадагс”

ФОТО | “Coachella 2024” наадам дээрх алдартнуудын хувцаслалт
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 25 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ
Дэлхийн ур чадварын байгууллагын 2025 оны ерөнхий ассамблей өндөрлөлөө
Бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллах мэргэжилтнүүдийг БНХАУ-д бэлтгэнэ
ТТАХНЭ | 24 цагаар, харьяалал харгалзахгүйгээр гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?