HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Дуудлага” ур чадварын анхдугаар уралдаан шилдгүүдээ шалгарууллаа

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 05 сарын 20

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Яаралтай тусламжийн нийгэмлэг хамтран анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, эмч, сувилагч нарын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Дуудлага” ур чадварын анхдугаар уралдааныг зохион байгууллаа. Уралдаан нийт гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, нийслэлийн анхан шатны 154 эрүүл мэндийн байгууллагын 770 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо. Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн тус уралдааны сүүлийн шатанд шалгарсан долоон баг шилдгүүдээ шалгаруулав.

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: “Уралдаан гэж нэрлэгдэж байгаа хэдий ч анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд бие биеэсээ суралцах чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллага идэвхтэй оролцож, ур чадвараараа өрсөлдөж байгаад баяртай баяртай байна” гэв. 

“Жаргалант тосгон” ӨЭМТ-ийн ээлжийн сувилагч Ө.Энхбилэг: “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон ӨЭМТ-өөс энэ уралдаанд оролцож шилдэг 7 багийн нэгээр шалгараад байгаадаа баяртай байна. Бид энэ удаагийн уралдаанд хоёр эмч, гурван сувилагчийн хамтаар баг болж оролцож байгаа. Уралдаанд оролцож байх хугацаандаа бусад өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдээс туршлага солилцож, их зүйлийг суралцлаа. Анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ уралдаан бидний хувьд мэдлэг ойлголтоо нэмэгдүүлсэн үр дүнтэй уралдаан боллоо гэж харж байна” гэв. 

Ажил мэргэжлийн чиг баримжаа – Өмнөговь, Дундговь аймагт
ОБЕГ | Улаанбаатар хотын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх сургалт болж байна
УБЕГ: Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны тайлангаа 2025 оны хоёрдугаар сарын 15-ны дотор илгээнэ үү
ТАНИЛЦ: НДШ төлөлтөд гарсан өөрчлөлт
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?