HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Ажил мэргэжлийн чиг баримжаа – Өмнөговь, Дундговь аймагт

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 24

Боловсролын ерөнхий газар, Өмнөговь, Дундговь аймгийн Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төв, АМЧБО Салбар зөвлөлүүдтэй хамтран ЕБС-ийн YIII-XII анги болон МбТБСБ-ын суралцагчдад “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг зохион байгуулах арга зүй” сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын 23 сургууль, Технологийн дээд сургуулийн харьяа политехник коллеж, Дундговь аймгийн ерөнхий боловсролын 19 сургууль, политехник коллежийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, НТСТ-ийн багш нар, анги удирдсан багш нар нийт 144 албан хаагч хамрагдан сургуульд суурилсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох арга зүйд суралцаж байна.

Сургалтаар:

Сургуульд суурилсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах;

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа болон сургуулийн эрхэм зорилго, ерөнхий төлөвлөгөөний уялдаа холбоо;

Насан туршийн суралцахуйн төв, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхим”-ын үйл ажиллагааны чиглэл, анхаарах асуудал;

Тэтгэлэгт хамрагдах боломж, гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд;

Мэргэжил сонголтын олон улсын аргачлал, ирээдүйн чиг хандлага сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.

Мөн ажил мэргэжил судлалын докторант Ц.Рэгзэнбазар урилгаар оролцож:

Карьер хөгжлийн онол ба Мэргэжил сонголтын чадамжийн загвар

Чадамжид суурилсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын арга зүй сэдвүүдээр мэдээлэл хийж, дадлага ажил зохион байгууллаа.

Тус сургалтад Дундговь аймгийн Засаг даргын зөвлөх, АМЧБО Салбар зөвлөлийн дарга П.Бүрэнжаргал, Өмнөговь аймгийн БГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Байгальсайхан нар оролцож, суралцагчдад өөрийн сонирхол, авьяастаа нийцсэн ажил мэргэжил сонгож, зорилготой суралцахад нь дэмжлэг үзүүлэх, хүн байх ухааныг сургаж чиглүүлэх энэхүү үйл ажиллагааг орон нутгийн түвшинд хамтран, чанартай зохион байгуулахаа илэрхийллээ.

Баян-Өлгий аймагт мэдээллийн технологид суурилсан “Агаарын чанарыг хянах автомат станц” суурилагдлаа
АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДМААС У.СҮРЭНЖАВ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
“Номын баяр” нэг хоногоор хойшлов
Монголбанк дурсгалын зооснууд худалдаанд гаргав
2017 онд хүчиндэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад руу оргон зайлсан иргэнийг албадан авчирчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?