HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

О.Батнайрамдал: Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой

|
Мөнх-Отгон Мөнхбат
| 2025 оны 05 сарын 20

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Монгол Улсын хөгжлийн ирээдүйг тодорхойлох хүчин зүйл нь томоохон төслүүдийн хэрэгжилт гэдгийг онцолж, төрийн тогтвортой байдал, баялгийн шударга хуваарилалт, үндэсний эрх ашгийн төлөө нэгдэх шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, өнөөдөр Монгол Улс уул уурхайгаас хэт хамааралтай байгааг дурдсан бөгөөд “Бидэнд байгалийн баялаг байгаа ч энэ нь төрийн өмчөөр дамжин ард түмэнд шударгаар хүртээмжтэй хуваарилагдах ёстой. Энэ бол хамгийн гол асуудал” хэмээв.

Түүний хэлснээр, Үндэсний баялгийн сангийн тухай олон жил ярьсан ч хэрэгжүүлэх шатанд хүрмэгц улс төрийн тогтворгүй байдал үүсч, Засгийн газрыг огцруулах асуудал сөхөгдөж ирдэг нь томоохон төслүүдийг гацаах шалтгаан болж байна.

“Монгол Улсын эрх ашиг бүхнээс дээгүүр байх ёстой. Үндэсний эрх ашгийн төлөө улс төрийн намууд хамтран ажиллах нь зүй ёсны хэрэг. Сүүлийн 20–30 жил гацсан хоёр ч том төслийг хамтарсан Засгийн газар хөдөлгөж чадсан. Гашуунсухайт–Ганц мод чиглэлийн хэдэн тэрбумын асуудлыг хөндсөн төмөр замын төсөл гэхэд 18 жил гацсан. Төслийн нээлт хийгдэж байхад Засгийн газар огцрох болчдог. Энэ бол төрийн тогтворгүй байдал ямар үнэтэйг харуулж байна” хэмээн тэр хэллээ.

Түүнчлэн ганц нэгэн хувийн эрх ашгийн төлөө төр өөрөө бөхийх нь буруу хэмээн онцолж, тогтворгүй байдлаас үүдэн томоохон төслүүд үргэлж “асуултын тэмдэг” дор үлдэж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.

НИЙТ НУТГИЙН 80 ГАРУЙ ХУВЬД ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ БАЙНА
Nike болон SKIMS брэнд хамтарсан шинэ цуглуулгаа танилцууллаа
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилгын ажил 89.39 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатар хотын ногоон бүсийн 2169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
ТАНИЛЦ | Дараах замыг хааж шинэчлэнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?