HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Дайнаас үлдсэн гэрэл зургуудын ГУНИГТ ТҮҮХ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 05 сарын 10

Дайн бол хүн төрөлхтний эдгэрэшгүй хар толбо. Улиран өнгөрсөн дайны хор уршгийн нөлөө одоог хүртэл эдгэрээгүй үлдсэн түүхүүд олон. Тэгвэл тэдгээр дайны үеийн түүхэнд алдартай болж үлдсэн гэрэл зургуудын түүхийг цуврал болгон хүргэе.

“ВАРШАВЫН ХҮҮ”

Энэ зураг нь 1943 оны Варшавын геттогийн бослогын үеэр авсан хамгийн алдартай гэрэл зураг. Зурагт Варшавын ядуусын хорооллоос Еврейчүүдийг барьж байгааг харуулсан бөгөөд Германчууд 10-аад настай хүү рүү буугаа чиглүүлж байхад хүү гараа толгой дээрээ барьж байна. Хүү болон бусад хүмүүс геттог эцсийн байдлаар татан буулгах үеэр бункерт нуугдаж байсан боловч Германы цэргүүд тэднийг барьж, хүчээр гаргажээ. Гэрэл зургийг авсны дараа зураг дээрх бүх еврейчүүдийг Умшлагплатц руу аваачиж, Мажданек устгах лагерь эсвэл Треблинка руу албадан гаргажээ. Зургийн тодорхой байршил, гэрэл зурагчин нь өнөөг хэр тодорхойгүй. Мөн зураг дээрх хүүгийн талаар тодорхой мэдээлэл байдаггүй ч, 1999 онд зурган дээрх хүүгийн төрсөн хүү нь гарч ирсэн талаар мэдээлэл байдаг.

“ДАЙН БОЛ ТАМ”

Зураг дээрх цэрэг эр 173 дугаар агаарын батальоны Ларри Уейн Шаффин гэгч ажээ. Тэрбээр дуулганыхаа урд “Дайн бол там” хэмээн бичсэн байв. Гэрэл зурагчин Хорст Фаас Вьетнамын дайны үеэр 1965 оны зургадугаар сарын 18-нд өмнөд Вьетнамд энэхүү зургийг авчээ. Тэрбээр Вьетнамын дайныг дурандаа буулгахаар хэрэн хэсүүчилж явахдаа авсан зураг нь энэ аж. 

Армиас чөлөөлөгдөж ирэхдээ Шаффин нисэх онгоцны буудалд өөрийнх нь зураг хэвлэгдсэн Stars and Stripes сэтгүүл атгачихсан ирсэн тухай хожим түүний эхнэр Фрэн дурссан байдаг. Тэрээр “хэзээ нэг өдөр баян болно” гэж үргэлж ярьдаг байжээ. Харамсалтай нь, дайны дараа Шаффин стресс, сэтгэл санааны гутралын улмаас энгийн амьдралдаа дасан зохицож чадаагүй гэдэг. Дайнаас эргэж ирээд 20 жилийн дараа 39 насандаа диабетын улмаас нас баржээ. 

“ГЭРЭЭ ЗУРЖ БУЙ ОХИН”

Дээрх зургийг 1948 онд авчээ. Дайны дараа өнчин, эцэг эх, таних ойр дотны хүмүүсээсээ хагацсан хүүхдүүд олон байсан нь ойлгомжтой. Тэр хүүхдүүдийн зүрхэнд дайн ямар том хар толбо үлдээсэн бэ гэдгийг энэ зургаас харж болно. Асрах төвд нэгэн охин самбар дээр утга учиргүй баахан зураас зурсан байна. Түүнээс юуны тухай зурж байгааг асуухад “Гэр” гэж хариулжээ.


“БИЕЭ ҮНЭЛЭГЧ ФРАНЦ БҮСГҮЙ” 

Уг зургийг 1944 оны наймдугаар сарын 29 өдөр дарсан бөгөөд Франц эзлэгдэсний дараа энэ бүсгүй Герман офицер болон цэргүүдэд биеэ үнэлснийхээ шийтгэл болгож үсээ хусуулжээ. Дэлхийн 2-р дайны төгсгөлд Германтай хамтран ажилласан гэж буруутгагдаж байсан олон францчууд олон нийтийн газар үсээ хусуулж шийтгүүлсэн бөгөөд тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд байсан. Ихэнх түүхчид дайны дараа нацистын эзлэн түрэмгийллийн улмаас үүссэн бэлгийн дарамт, эмэгтэйчүүдийн биеэ үнэлэлтийн байдал үгүй болж нийтийн “цэвэрлэгээний” нэг хэсэг болсон гэж тэмдэглэж үлдээсэн байдаг.

“ААВ АА, НАМАЙГ ХҮЛЭЭГЭЭЧ”

Таны харж буй эл зураг бол дайны үеийн гашуун түүхийг илэрхийлэх гунигт зураг. Клод П. Деттлофф 1940 оны аравдугаар сарын 1-нд Канадын Нью-Уэстминстер хотод энэхүү алдарт зургаа авчээ. Энэ бол Бритиш Коламбиа мужийн цэргийн анги, нэгтгэл хотын гудамжаар жагсаж явах үед бяцхан хүү ээжийнхээ гараас зугтаж, дайнд мордсон аавдаа сүүлийн удаа баяртай гэж хэлэхээр гүйж буй тэр агшин юм. Дайны он жилүүдэд уг зураг Бритиш Коламбиа мужийн бараг бүхий л сургуулийн хананд өлгөөстэй байв. Зураг дээрх бяцхан хүүг хожмоо Уоррен Бернард гэгч болохыг олж баталсан. Харин дайнд яву буй түүний аав Жек Бернанд Францад тулалдаж байгаад эсэн мэнд эх орондоо ирсэн боловч тэрээр сайн дураараа Англи руу явсан. Түүнийг явах үед эхнэр Бернис нь хөл хүнд байсан ч сэтгэл санааны байдлаасаа болж хэвлий дэх ургаа алдсан гэдэг. Мөн дайны дараа хосууд удалгүй салцгаасан ба Уоррен Бернард сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “дайн дуусахтай зэрэгцээд тэдний гэрлэлт ч талаар өнгөрсөн” хэмээн ярьжээ. Аав нь дахин эргэж ирээгүй тухай ч тэр хэлсэн байна. Удалгүй Бернис ажилд орж, 1950 онд дахин гэр бүлтэй болжээ. Жек ч мөн өөр бүсгүйтэй гэрлэж, дахин хоёр хүүхэдтэй болсон байна. Тэрээр 1981 онд 75 насандаа таалал төгсжээ. 

“Ган үзэг 2025” оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж ногоон байгууламж, сагсан бөмбөгийн талбай байгуулжээ
EVENT | Мүраками Харүкигийн томоохон зохиолуудад дурдагддаг жазз хөгжмүүдээр амьд тоглолт зохион байгуулна
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Сайжруулсан бүлээн асфальтыг Монголын авто замын нөхцөлд нэвтрүүлэх боломжийг судална
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?