HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Салхин цэцэг өвчний талаарх таны мэдэх хэрэгтэй зүйлс

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 05 сарын 06

Салхин цэцэг /Varicella, Chickenpox/ нь арьсан дээр жижиг цэврүү, гүвдрүүт тууралт үүсгэдэг вирусийн гаралтай цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлах бөгөөд 90 хувь нь 13 хүртэлх насны хүүхэд, 10 хувь нь 15-аас дээш насныханд тохиолддог.

Жирэмсний эхний хугацаанд эх халдвар авсан тохиолдолд  ургийн гаж хөгжил үүсэх сөрөг талтай.

Салхин цэцэг өвчний халдвар намар, өвлийн улиралд элбэг байдаг.  Халдвар авснаас хойш хамгийн сүүлийн цэврүүт тууралт гараад тав хоногийн турш вирусийн халдварлах чадвар хэвээр байдаг. Өвчилсний дараа үүсэх дархлаа тогтвортой буюу байнгын дархлаа үүснэ.

  • Бие сульдаж, ядрах.
  • Халуурах /38-39 градус/
  • Ходоод гэдэс хямрах, хоолонд дургүй болох.
  • Толгой өвдөх.
  • Улаан олон жижиг тууралт гарах.
  • Тууралтууд цэврүү болж усаар дүүрнэ. Зарим нь хагардаг.
  • Амны хөндийд шарх гарах.
  • Дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгүүд илэрнэ.

Өвчний үе шат:

  1. Эхлээд нүүр, цээжээр дараа нь биеийн бүх хэсгээр жижиг улаан тууралт гарна.
  2. Тууралт бага зэрэг овойж гүвдрүүтэй болно.
  3. Гүвдрүү нь цэврүүтэй болж загатнана.
  4. Цэврүүг хагалж маажиж болохгүй. Идээлэх аюултай.
  5. 21 хоног эмчийн хяналтад гэртээ байна.
  6. Тууралт тавшиж эдгэрнэ.

Хүндрэл:

Салхин цэцэг нь ихэвчлэн хөнгөн хэлбэртэй байх боловч ховор тохиолдолд амь насанд хүрэх аюултай. Тухайлбал,

  • Шингэний дутагдалд орох.
  • Хатгалгаа болох.
  • Тархинд тууралт гарах зэрэг орно.
  • Салхин цэцгийн вирусээс үүсдэг могойн өвчнөөр өвчлөх магадлалтай.
  • Жирэмслэлтийн үед салхин цэцгээр өвчлөх нь жин багатай хүүхэд төрүүлэх, төрөлхийн мөчдийн гажигтай хүүхэд төрөх аюултай.
  • Төрөлтөөс 1 долоо хоногийн өмнө эсвэл төрсний дараах нэг долоо хоногийн дотор эх нь салхин цэцгээр өвчлөх нь нярайд өвчин халдварлах, амь насанд аюул учрах эрсдэлтэй.

Хүнд хэлбэрийн салхин цэцэг тусах магадлалтай хүмүүс:

  • Дөнгөж төрсөн нярай
  • Урьд нь салхин цэцгээр өвчилж байгаагүй насанд хүрэгчид
  • Салхин цэцгээр өвчилж байгаагүй жирэмсэн эмэгтэйчүүд
  • ХДХВ болон бусад дархлалын өвчтэй хүмүүс
  • Хорт хавдрын эмчилгээ хийлгэдэг бол
  • Дархлал сулруулах үйлчилгээтэй эм уудаг байх

Урьдчилан сэргийлэлт:

12 сар болон түүнээс дээш насныхан VARIVAX хэмээх амьд вакцин хийлгэх боломжтой. Гэхдээ дархлаа суларсан, дархлаа дарангуйлах бэлдмэл хэрэглэдэг өвчтөн, жирэмсэн эхчүүдэд хэрэглэж болохгүй.

Зөвлөгөө:

Нэн түрүүнд мэргэжлийн эмчид хандан өөрт тохирсон эмчилгээ, дэглэмийг сахих хэрэгтэй болохыг анхаарна уу.

  • Өвчний явцаас хамаарч хэвтрийн дэглэм барих, гэртээ байх
  • Шингэц сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
  • Вирусийн эсрэг эм, бэлдмэлүүд, хордлого тайлах, дархлаа дэмжих болон биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг эмчийн зааврын дагуу хийнэ
  • Арьс салстад гарсан тууралтад загатнаа намдаах каламин тосыг хэрэглэх боломжтой Тууралтын зэргээс хамаарч хатаах, намдаах эмчилгээг эмчийн заавраар хийх
  • Маажихгүй байх (загатнаж байгаа газар товших, усанд орохдоо арьсаа үрэхгүй байх, даавуун сул хувцас өмсөх). Хэрэв бага насны хүүхэд тууралтаа маажиж байвал бээлий өмсгөх, хумсыг авах зэрэг арга хэмжээг авч болно.
  • Өрөө тасалгаанд агаар салхи сайн оруулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, хувийн ариун цэвэр сайн сахиулна
  • Шингэн сайн хэрэглэх. Ингэхдээ чихэрлэг болон хийжүүлсэн ундаанаас зайлсхийж аль болох ус их ууна. Энэ нь вирусийг биеэс хурдан гадагшлуулахад тустай ба шингэний дутагдалд орохоос сэргийлнэ
  • Халуун ногоотой, давс ихтэй хоол идэхээс зайлсхийгээрэй
  • Салхин цэцэгтэй хүүхдийг тусдаа өрөөнд байлгана
  • Ибупрофен болон ижил төрлийн үрэвслийн эсрэг өвдөлт намдаах эм хэрэглэхээс зайлсхийх
Дүүжин тээврийн хоёрдугаар замыг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгээс Шангри Ла чиглэлд байгуулахаар хэмжилт хийжээ
НЭМҮТ: Яндангаа авч өрхөө бүтээвэл угаартах эрсдэлтэй
ФОТО | Харри Поттер киноны дүрүүд хиймэл оюун ухаанаар…
Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана
“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийг шалгаруулж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?