HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
13 ШАЛТГААН

13 REASONS WHY | ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛЫН ТУХАЙ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 04 сарын 30

Төрсний дараах сэтгэл гутрал нь төрсөн эмэгтэйчүүдийн 13 хувьд тохиолддог бөгөөд өсвөр насны эхчүүдийн бараг 30 хувьд нь тохиолддог гэж үздэг. Төрсний дараах эхний сард сэтгэл зүйн тогтворгүй байдал, амархан уурлах, амархан гомдох, сэтгэлээр унах, шалтгаангүй гуниглах зэрэг шинж тэмдгүүд элбэг тохиолддог. Энэ нь хэдийгээр төрсөн ээжүүдэд тохиолдох хэвийн асуудал мэт боловч удаан хугацаагаар буюу нэг сараас дээш үргэлжлэх нь аюултай тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. 

Шалтгаан:

Одоогийн байдлаар төрсний дараах сэтгэлийн хямралыг үүсгэдэг шалтгаан тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч төрсний дараа эмэгтэй хүний ​​сэтгэл санаанд нөлөөлж болох олон янзын хүчин зүйлийг тодорхойлсон байдаг. Үүнд:

Сэтгэц нийгмийн хүчин зүйлс:

Жирэмсэн үеийн сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал, стресст өртөх байдал нь хүүхэд төрсний дараах үед улам ихэсдэг байна. Тиймээс жирэмсний болон жирэмсний өмнөх үе шатанд нийгмийн дэмжлэг багатай байх, эсвэл жирэмсний болон төрөхөөс өмнө сэтгэлийн хямралтай байх нь төрсний дараах сэтгэл гутралд орох эрсдлийг нэмэгдүүлдэг ажээ.

Биологийн хүчин зүйлс:

Жирэмсэн болсон цагаас эхлэн эстроген дааврын хэмжээ буурч, прогестерон дааврын хэмжээ нэмэгддэг. Энэ байдал нь төрсний дараа ч үргэлжилсээр л байдаг. Прогестрерон даавар нь сэтгэл гутралыг нэмэгдүүлдэг нөлөөтэй байдаг ажээ. Төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог аз жаргалын даавар гэж нэрлэгддэг серотонин болон норадреналины хэмжээ буурдаг. Серотонин дутагдах үед сэтгэл санаагаар унах, сэтгэл түгших, айдас, хоолны дуршил ихсэх гэх мэт шинж илэрдэг бол норадерналин дутагдах үед сэтгэл дүнсгэр, анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг.

Төрөлт:

Хүүхэд төрүүлэх талаар маш их хүлээлт үүсгэх нь төрөх дөхөхөд урам хугарч, эхийн бухимдлыг төрүүлдэг. Төрсний дараах сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүдийн олон тохиолдол нь хүндрэлтэй буюу хүнд хэлбэрийн төрөлт, хүүхдээ дутуу төрүүлэх, шинэ төрсөн нярай нь эрүүл мэндийн асуудалтай байх нь элбэг байдаг.

Ээж болох тухай урьдчилсан ойлголт:

Ээж хүн болоод бүх ажлыг төгс гүйцэтгэх чадвартай байх ёстой гэсэн ойлголт байдаг. Харин бодит байдал дээр сайн ээж, сайн хань, сайн гэрийн эзэгтэй байх гээд олон хариуцлагатай нүүр тулж, эдгээрийг нэг дор амжуулж хийж чадаагүйгээсээ болж сэтгэл гутралд орох нэг шалтгаан болдог.

ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛЫН ШИНЖ ТЭМДГҮҮД:

-Тогтмол сэтгэлээр унах, санаа зовох, үргэлж сэтгэл дотор хоосон мэдрэмж төрөх
-Гутранги болох, итгэл найдвараа алдах
-Ямар нэгэн зүйлд буруутай мэт мэдрэмж төрөх, өөрийгөө хэн ч биш гэж мэдрэх, юу ч туслахаасаа өнгөрсөн мэт санагдах
-Дуртай зүйлдээ дургүй болж үзэн ядах, дур хүсэл байхгүй болох
-Анхаарал төвлөрүүлж чадахгүй, юм санахгүй, шийдвэр гаргаж чадахгүй болох
-Ядрах, ямар ч эрч хүчгүй болж юу ч сонирхолгүй санагдах
-Хэт их идэх эсвэл огт идэхээ болих
-Амиа хорлох тухай байнга бодогдох
-Тогтмол унтаж чадахгүй, амарч чадахгүй болох, нойргүйдэлд орох
– Архаг толгой өвдөлт, хоол боловсруулах замын хямрал зэрэг нь даамжирч эмэн эмчилгээнд засал авахаа болих

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл та нэн даруй арга хэмжээ аваарай. Мөн хүндэрч даамжрах хандлагатай бол мэргэжлийн эмч болон сэтгэл зүйч, сэтгэл засалчийн зөвлөгөөг аваарай.

Эмийн эмчилгээнээс гадна стресс ядаргааг тайлах энгийн аргуудыг эзэмших:

-Хамгийн шилдэг арга бол дасгал хөдөлгөөн хийх юм. Дасгал хийхэд серотонин ялгаралтыг ихэсгэж сэтгэл санааг өөдрөг болгодог байна.

-Ойр дотныхондоо өөрийнхөө сэтгэл санааг нээлттэй хуваалцах, адилхан хүүхэд гаргасан эхчүүдтэй найзалж нөхөрлөх, нөхөртэйгөө болзох зэргээр стрессээ тайлах хэрэгтэй.

-Өөртөө хэт өндөр шаардлага тавихгүй байх, бүх зүйлийн бурууг өөр дээрээ хүлээн авахгүй байх

-Том даалгавруудыг олон жижиг даалгавар болгон хувааж төлөвлөгөө гаргах

-Ямар нэгэн хоббитой болж түүндээ анхаарлаа төвлөрүүлэх

-Сэтгэл санааны байдал бага багаар дээрдэнэ гэдэгт итгэх 

-Хэн нэгнээс тусламж хүсэх. Бүхнийг ганцаараа хийх гэж зүтгэх нь хэт их ачаалал болдог.

Өдөр өдрөөр эдгээр аргуудыг хэрэглэснээр сэтгэл зүйн байдал аажмаар тогтворжиж өөдрөг сэргэлэн болдог учир энэ бүхнийг даваад гарна гэдэгтээ итгэх хэрэгтэй.

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа
Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аваргууд тодорлоо
Нийслэлд 39 байршилд авто зам, 1.5 км гүүрийн ажил хийж байна
Засгийн газар албан бичгээ 100 хувь цахимаар солилцох боломж бүрдлээ
2050 он гэхэд дэлхийн хүн амын дундаж наслалт нэмэгдэх хэдий ч…
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?