HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, хоёр эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ хүлээлгэн өгөв

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 04 сарын 29

Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ хүлээлгэн өглөө. Тэдгээр хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс хүлээн авав. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нам эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлж, амжилт хүсэв. Нам эвслийн удирдлагууд ээлжит сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм.

Энэ сарын 26-нд Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/,

Энэ сарын 27-нд  ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам,  Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/,

Энэ сарын 28-нд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам /АН/, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/, Монгол Консерватив нам /МКН/, Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/, Монголын социал демократ нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам (ДМН), Ард түмний хүч нам, Эх орон нам, Монгол Ардын нам /МАН/, Хөгжлийн хөтөлбөр нам,  Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/, Монгол шинэчлэлт нам /МШН/-ын удирдлагууд тус тус хүсэлтээ өгсөн байна.

Зүй ёс нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн аж. Сонгуулийн ерөнхий хорооны энэ оны 22 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсэг тус баримт бичгийг нягтлаад, СЕХ-ны хуралдаанд танилцуулна. Уг хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах юм.

УБЦТС | Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ФОТО | Харри Поттер киноны дүрүүд хиймэл оюун ухаанаар…
Хаан Чарльз-ын дүү хунтайж Эндрүүгийн цол хэргэм, орд харшийг нь хураалаа
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
Хүүхдийг хүчилтөрөгчийн дутагдалд орсныг хэрхэн мэдэх вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?