HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Түгжрэл зөвхөн зам дээр байдаггүй

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 09 сарын 27

Миний хувьд Улаанбаатар хотын уугуул иргэн биш. Одоохондоо өөрийн гэсэн орон сууц байхгүй учир байр түрээслэж амьдардаг. Ажлаа гэр лүү 3 километр радиус дотор байдаг тул үргэлж алхдаг. Уншихад сайхан ч гэсэн хотын төвд ажиллаж, амьдрахын тулд би олон ажил давхар хийдэг. Үндсэн ажлынхаа хажуугаар өөрийн хувийн бизнес эрхэлж орлого олдог тул амралтын өдөр ч ажилладаг. Улаанбаатарт цалингийнхаа 70–80 хувиар хотын төвд байр түрээслэж амьдрах шаардлагатай гэдгийг бүгд мэднэ. Өвдөх ч эрхгүй ажиллаж байгаагийн гол шалтгаануудын нэг нь хотын түгжрэлд орж, зам дээр хамаг стресс, цаг хугацаагаа барахгүйн тулд. Олсон орлогоосоо ирээдүйдээ хадгалж, боловсролдоо хөрөнгө оруулж байсан бол хүсч мөрөөддөг бүхэндээ арай хурдан хүрсэн байж магадгүй гэж боддог.

Би хичээсэн ч надаас хамааралтай бус зүйлсийг яаж ч чаддаггүй. Өдөр бүр зам дээр 2-3 цагийг зөвхөн түгжрэлд өнгөрөөгөөд байвал ямар ч хүний романтик бодол арилж “хэрхэн түгжрэхгүй байх вэ” гэж боддог юм байна лээ. Өвлийн хүйтний түгжрэлийг бол яриад ч хэрэггүй. Тэгвэл түгжрэлийн шалтгаан юу байна вэ. Мэдээж хот төлөвлөлт, дэд бүтцийн буруу зохион байгуулалт хамаатай ч энэ зөвхөн нэг тал нь. Түгжрэлээс үүдэн алдаж буй боломж, цаг хугаацаагаа ярихаас ч залхацгааж, ярьсан нэгнийгээ ахиад л энэ сэдэв үү гэж сонсохоо ч больтлоо дөжирчээ, бид. Энэ буруу төлөвлөлт, шийдвэрүүдийг гаргаад байгаа хүмүүсийн тухай ярих цаг нь болсон байх. Залуу хүний хувьд хэрхэн оролцоотой байх вэ. Шийдэл бий юу гэж бодохоор эхлээд систем, бүтэц хэрхэн ажиллаж байгааг ойлгох хэрэг гарна. Энэ буруу төлөвлөлт, асуудлуудыг шийдэх төлөөлөгчөө бид орон нутаг, нийслэлийн сонгуулиараа сонгодог. Гэтэл манай үеийнхэн энэ сонгуулийн талаар тоож саналаа өгөх битгий хэл болдог талаар ч мэдэхгүй байгаа нь харамсалтай. Улсын их хурлын сонгууль болоод өнгөрсний ардаас болж байгаа орон нутгийн сонгуулийн тухай хүмүүс сонсохоос зугтаж байгаа. Гэвч бид тоохгүй байснаар өөрөө өөрсдийгөө л дэгээдэж байгаагаас ялгаа юу байхав.

Түгжрэлийг шийдэх цогц шийдлийг бий болгохын тулд бид зөв төлөөлөгчөө сонгохоос эхэлнэ. Нийслэлд гарсан та биднийг төлөөлж байгаа төлөөлөгчид тавих хамгийн энгийн шаардлага нь салбар бүрийнхээ мэргэжилтэн эсвэл маш сайн менежер байх хэрэгтэй. Учир нь хотын асуудлаар гаргаж байгаа шийдвэр гаргагчийн шийдвэр бүр бидний амьдралд шууд нөлөөлдөг тул зөвхөн сэтгэлтэй байх хангалтгүй юм. Зөвхөн сэтгэлээр ажлыг хийх нь мэдлэг, туршлагагүйн улмаас ухсан нүх бүр лүү орж унаж, бүдэрч байж туршлагажих хэрэг гарна. Улс төр надад хамаагүй гэж оролцоогүй байхаа илүүд үздэг байж болох ч таныг төлөөлж байгаа шийдвэр гаргагч нарын буруу шийдвэр нь бидний амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг бодолцоорой. Бид оролцоогүй, тоохгүй байх тусам л зөвхөн улс төрийн ашиг, сонирхол намын системээр л төлөөлөгч нар гарч ирнэ. 

Мөнхбатын Мөнх-Отгон

ТАНИЛЦ | Есдүгээр сард олгох нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Тахианы аж ахуй эрхлэгчдэд 22 тэрбум төгрөгийн зээл олгоно
Хилийн боомтуудын арваннэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Энэ хичээлийн жилээс эхлэн сурагчид AI-ийн боловсрол эзэмшинэ 
Улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?