HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Өнгөрсөн онд Монгол Улсад 651,061 жуулчин ирж, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулжээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 02 сарын 29

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны энэ оны эхний хуралдаан өнөөдөр боллоо.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлан, бодлого арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд 651,061 жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

Тухайлбал 2023 онд жуулчдад зориулан арга хэмжээний төлөвлөгөө болон санхүүжилтийг Засгийн газраас гаргаж 69 арга хэмжээ, үүнээс онцлох 23 хөтөлбөрийг дэмжин ажиллажээ. БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын жуулчдад чиглэсэн тусгайлсан хөтөлбөр гаргаж, аялал жуулчлалын салбарын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах гадаад сурталчилгаа маркетингийн цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр цахим орчинд манай орныг сонирхох хэрэглэгчдийн хандалт нэмэгдэж байна.

Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Хөвсгөл аймагт “Хөх баавгай” хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутагт “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг эхлүүлэн нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын жуулчдыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, буцаан олгох зэрэг ажил хэрэгжиж байгаа юм.

Монгол Улсыг 2024 онд гадаадад сурталчлах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Go MonGOlia” арга хэмжээг зорилтот орнуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн Үндэсний хорооны хурлаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг тодорхойлж тухай бүр Үндэсний хороо болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх чиг үүрэг бүхий  Ажлын алба байгуулж, Монголд ирсэн жуулчдын ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжих шийдвэрүүдийг гаргалаа.

Нүүр зургийн эх сурвалж – https://www.greattours-mongolia.com

БНСУ-ын iCORE Mongolia, Google-ийн Монгол дахь төлөөлөгч Гэрэгэ Эдтек ХХК-ийн Гүйцэтгэх захирал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ / БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ – Нөөцийн мах борлуулах цэгүүд
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг үе шаттай чөлөөлж, нэмэгдүүлнэ
Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?