HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

Tips & Tricks | СТАНДАРТ ГЭЖ ЮУ ВЭ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 02 сарын 22

Стандарт гэдэг нь аливаа үйл ажиллагаа эсвэл бараа, бүтээгдэхүүний чанар, үзүүлэлт, шаардлагыг зохих журмын дагуу хамаарал бүхий ашиг сонирхолтой талууд зөвшилцөн боловсруулж эрх бүхий байгууллагаар хянаж батлуулсан хэм хэмжээг илэрхийлсэн бичиг баримт юм. Өөрөөр илэрхийлбэл аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны хангавал зохих наад захын хэм хэмжээг тогтоох нь стандарт юм. Аливаа стандартыг шинжлэх ухааны дэвшил, техник технологийн хөгжил, практикийн ололт амжилтанд тулгуурлан боловсруулахаас гадна олон улсад хэдийнэ туршигдаж батлагдсан стандартуудыг иш татах цаашлаад үндэсний стандарт болгох байдлаар тухайн улс орнууд өөрсдийн онцлогт тохируулж боловсруулж нэвтрүүлдэг.

Манай улсын хувьд Засгийн газрын тохируулагч агентлаг “Стандарт хэмжил зүйн газар” улсын хэмжээнд үндэсний болон олон улсын стандартуудыг мэдээлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, стандартыг батлаж бүртгэх, аливаа салбар, үйл ажиллагааг стандартаар хангах зэрэг цогц үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлдэг эрх бүхий байгууллага юм. Монгол улсын хэмжээнд хэрэгжиж буй болон хүчингүй болсон, шинэчлэн өөрчилсөн бүх стандартуудын мэдээллийг www.estandart.mn сайтаас бүрэн эхээр үзэж танилцах боломжтой.

Монгол Улсын Стандарт нь МNS гэсэн товчилсон тэмдэглэгээгээр эхэлдэг ба арын тоо нь бүртгэлийн дугаар болон баталсан оныг илтгэдэг. Мөн MNS ISO гэж тэмдэглэж стандарчилсан байдаг ба энэ нь Олон улсын стантартын байгууллагын баталсан стандартыг үндэсний стандартад ашилаж болохыг илтгэж тэмдэглэдэг.

Стандартууд нь үндэсний, олон улсын, бүс нутгийн, байгууллагын гэсэн төрлүүдэд хуваагддаг.
Жишээлбэл: ISO-International Organization for Standardization, IEC-International Electrotechnical Commission, EN-European Standards гэх мэт олон улсын болон бүс нутгийн гишүүн орнуудын хүрээнд зөвшилцөн боловсруулдаг.
Үндэсний стандарт нь тухайн улс орон бүр өөрийн онцлогт тохируулан боловсруулж мөрддөг бичиг баримт юм.
Жишээлбэл: Монгол улс-MNS, БНСУ-KS, ОХУ-ГОСТ, БНХАУ-GB, Япон улс-JIS, Австрали-ANSI гэх мэт үндэснийхээ хэмжээнд мөрддөг стандарттай байдаг..
Байгууллагын стандарт нь үндэсний стандартад тусгагдаагүй хэм хэмжээг илүү нарийвчилан зааж боловсруулсан бичиг баримтыг хэлдэг.

Стандарт нь нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаа болох аливаа үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ гэх мэт харилцааг илүү цэгцтэй, нэгдмэл байлгах, аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд гол үндэс болдог. Улс орон болон байгууллага, хувь хүний нийгэм, эдийн засгийн хүрээнд тулгардаг бүх процесс, үйл ажиллагааг зохистой түвшинд журамлан, үр ашгийг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад маш том хувь нэмэр болдог.

– https://estandard.gov.mn/mongol-ulsiin-standartiin…/v/393#
Монгол улсын нийт стандартын жагсаалт

– https://estandard.gov.mn/mongol-ulsiin-standartiin…/v/391
2022 онд шинэчлэн баталсан стандартын жагсаалт

– https://estandard.gov.mn/mongol-ulsiin-standartiin…/v/287
2022 онд хүчингүй болгосон стандартын жагсаалт 

БОРООНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
“ДЦС-5” усны хэрэглээг бууруулсан, байгаль орчинд ээлтэй технологиор ажиллана
Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэхэд хамтран ажиллана
Өргөө кино театрын уулзвараас Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх замыг нээлээ
ФОТО | Зориг шаардах өвөрмөц хумсны будалтууд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?