HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Орон нутаг

“Нэн хүнд энэ цаг үеийг үндэстнээрээ нэгдмэл байж давж гаръя”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 02 сарын 21

Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдад ажиллаж байна.

Тус аймгийн нийт нутгийн 80 хувьд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 15-30 см-т хүрчээ. Аймгийн 112 мянган мал хорогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд орсон байна. Тухайлбал 200 гаруй толгой малтай байсан Эрдэнэсант сумын малчин Г.Галсандоржийнх 50 гаруй л малтай үлджээ. Мөн сумын төвөөсөө 16-хан километр зайд өвөлжиж байгаа С.Эрдэнэ-Очирынхоос төв орох зам хаагдаж, цасанд дарагджээ. Тэднийх 400 гаруй толгой малтай тоолуулснаас одоо малынхаа 30 хувийг л авч үлдсэн гэнэ.

Иймээс Сангийн сайдаар ахлуулсан шуурхай бүлэг хоёр хуваагдаж малчдад нэн яаралтай өвс тэжээл, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, мөсөн зудтай байгаа сум, багууд руу зам гаргах, сумдад шаардлагатай машин илгээх зэргээр тулгамдсан асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлахаас өөр аргагүй байна. Зургаан бүсийн чиглэлд шуурхай бүлэг гарч ажиллаж байна.

Онцгой байдлын газраас хийсэн үнэлгээгээр Төвийн бүсийн гурван аймгаас Төв аймаг маш хүнд байна гэж гарсан. Төв аймгийн зарим сум мөсөн зудтай байгаа. Урд талын зургаан сум маш хүнд байдалтай байна.

Арваннэгдүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө зогсолтгүй олон хоног цас орсон. Одоо бол мөсөн зудтай болчихсон Эрдэнэсант сумаас манай бүлгийн ажил эхэлсэн. Нийт зургаан сум байгаа учраас манай бүлэг хоёр хэсэгт хуваагдаж малчдын хотонд шуурхай тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Аймгийн ОБГ, суманд ажиллаж байгаа төрийн албан хаагч, онцгой байдлын ажилчид өнөөдрийг хүртэл бүхий л боломжоороо сайн ажиллаж байна.

Тухайлбал, Эрдэнэсант сумыг тойрсон цасанд хаагдсан магестрал 1,500 км замыг нээсэн. Харамсалтай нь тасралтгүй үргэлжилж байгаа шуурганаас болж хоёр хоногийн дараа өнөөх нээсэн зам буцаад хаагдчихаад байна. Тиймээс малчдад шаардлагатай эрүүл мэнд, өвс тэжээл болон бусад үйлчилгээг үзүүлэх, Батхаан суманд байгаа зэрлэг ан амьтдад өвс тэжээл хүргэх хэрэгтэй байна.

Өнөөдөр малчдад нэн шаардлагатай тусламж нь боогдсон замыг нээх. Тиймээс сумын төв орох зам гаргахад шаардагдах машин техник, тодорхой тонны шатахуун олгох, зарим сумын ШТГ-дад тавьсан өрийг тэглэлээ. Дархан-Уул хотоос тусламжаар хоёр ковш авчирч малчдын өвөлжөө рүү зам гаргуулахаар болсон. Мөн тодорхой тонны хивэг, тэжээл өвсийг малчдад хүргүүлж байна. Нэн хүнд энэ цаг үеийг үндэстнээрээ нэгдмэл байж давж гаръя гэсэн уриалгыг дахин хэлье” гэв.

Tips & Tricks | Инстаграмдаа хэдэн цагт пост хийвэл зохимжтой вэ
2024 онд Тайваний Боловсролын Яамнаас 13 Монгол оюутанд Тайваний тэтгэлэг олгоно
ТАНИЛЦ: Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
13 ШАЛТГААН | Яагаад бид ганцаараа байхдаа тайвширдаг вэ
Дэлхий нийтээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс татгалзаж эхэлсэн. Гэтэл Монголд…
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?